Аавыгаа үхсэнээр зүүдэлбэл хүнд хууртах, мөнгөгүй болно

9 months ago admin 0

 

1.Хүн
Хэрэв та аавыгаа үхсэнээр зүүдэлбэл  Хүнд хууртах, мөнгөгүй болох

Эхнэртэй залуу хаалгыг тань татаж байна гэж зүүдэлбэл – Эхнэр тань үхэх

Үнэт эдлэл зүүчихсэн маш ганган дэгжин байна гэж зүүдлэх – Юмаа алдах хоосрох

Гэрийн үйлчлэгч хөлсөлж байна – Ажлын амжилт гаргах

Гэрийн үйлчлэгчээ ажлаас нь халж байх – Ялаас хэлтрэх

Хөвгүүн төрөх – Өвчин арилах

Доголон хүн зүүдлэх – Дотно нөхдийн гүтгэлэгт өртөх

Еврэй хүн – Хууран мэхлэлт

Залбирч байгаа хүн – Хулгайч луйварчинтай тааралдах

Уй гашууд автсан хүн – Баярт үйл явдал

Өвчтэй хүнийг эргэж байх – Муу мэдээ

Нялх хүүхэд зүүдлэх – Таагүй явдал тохиолдож болзошгүй

Эмэгтэй хүн хүүхэд төрж байна гэж зүүдлэх – Аз жаргал, хөрөнгө мөнгөний бэлгэдэл, бас учир шалтгаангүй хэрүүл гарах магадлалтай

Харин эрэгтэй хүн хүүхэд төрж байна гэж зүүдлэх нь – Сайн мэдээ авах

Мөн эрэгтэй хүн хүүхэд зүүдлэх нь – Гайхалтай сонин зүйл сонсох

Хүүхэн бие засч байна гэж зүүдэлбэл – Түмэн хэрэг бүтэх

2.Орчлон хорвоо, дээд их хүч
Тэнгэрээс бурхан бууж байна гэж дүүдлэх – Гэрт муу явдал болох

Нар, сар, одонд мөргөж зүүдлэх – Их баяр болох

Од зүүдлэх нь -Төрөл садантайгаа учрах

Тэнгэрийн элчийг гомдоож байна гэж зүүдэлбэл – Таны талаар хов дэгдэж магадгүй

Тэнгэрийн элч нисэн ирэх нь – Таны сэтгэлийг үймүүлэх, түгшээх явдал тохиолдож болзошгүй.

Гэхдээ тэр зүүд танд таатай санагдвал –Найз нөхөд чинь сайхан мэдээ дуулгах, эсвэл олз омог орж ирэх гэнэ.