Бүсгүй таны биед эдгээр шинж тэмдэг илэрсэн бол тоолгүй өнгөрч болохгүй!

3 months ago admin 0

Эмэгтэйчүүдийн өвчин бусад өвчнүүд шиг ил биш далд хэлбэрээр даамжирдаг учраас эрт оношилж, эмчлэх хэрэгтэй байдаг. Гэвч аливаа өвчний шинж тэмдэг дөнгөж илэрсэн даруйд эмнэлгийн байгууллагад хандсанаар түргэн эдгэрэх боломж бүрддэг юм. Жишээлбэл хөхний хорт хавдрыг эхний үед нь илрүүлснээр эдгэрэх боломж 90%-тай байдаг ажээ. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээр эмэгтэйчүүдийн биед ямар шинж тэмдгүүд илэрвэл анзааралгүй орхиж болохгүй талаар танилцуулъя.

 

Бүсгүй таны биед эдгээр шинж тэмдэг илэрсэн бол тоолгүй өнгөрч болохгүй!
1Ойр ойрхон бие засах
Ойр ойрхон бие засах нь бөөр, шээсний замын өвчлөлтэй холбоотой төдийгүй гормоны тэнцвэргүй байдал болон үтрээний бактерийн халдвартай холбоотой байдаг. Хэрэв таны ам байнга цангадаг бол энэ нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг ч байж болох юм.

Яах ёстой вэ: Өдөрт ууж буй шингэний хэмжээнээс хамаарч 4-10 удаа бие засах нь хэвийн зүйл. Хэрэв та үүнээс олон удаагийн давтамжтайгаар жорлон руу явж байгаа бол бөөрний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Ойр ойрхон бие засах
2Шалтгаангүйгээр гэнэт жин хасах
Шалтгаангүйгээр гэнэт жин хасаад эхэлбэл баярлах хэрэггүй ээ. Жин хасах нь Кроны өвчин, хорт хавдар болон чихрийн шижин өвчний шинж тэмдэг тул яаралтай эмчид үзүүлж, оношлуулах нь чухал юм.

Хэрхэн таних вэ: Хэрэв та сүүлийн 6-12 сард 4-5 кг жин хассан бол мэргэжлийн эмчид заавал үзүүлээрэй.

Шалтгаангүйгээр гэнэт жин хасах
3Үс ургах
Илүүдэл үс ургах нь таны биед их хэмжээний эр гормон байгааг илтгэж байдаг. Ургах ёсгүй газар үс ургана гэдэг нь үргүйдэл, хоол боловсруулах үйл ажиллагааны доголдолд хүргэж болзошгүй бөгөөд хөхний хорт хавдар болон умайн доторх салст бүрхэвчийн өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Яах ёстой вэ: Үс огт ургадаггүй хэсэгт тань гэнэтхэн их хэмжээний үс ургаад эхэлсэн бол дотоод шүүрлийн эмчид үзүүлэхийг зөвлөе.

Үс ургах
4Цэвэршсэний дараа цус гарах
Цэвэршсэнээр сарын тэмдэг ирэх боломжгүй болдог учраас цэвэршсэний дараа таны биеэс цус гарсан тохиолдолд энэ нь умайн хорт хавдар, умайн хүзүүний үрэвсэл, фибройд маягийн хавдар зэрэг өвчнүүдийн шинж тэмдэг байж болзошгүй юм.

Яах ёстой вэ: Гормоны эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ахин 2 жил үргэлжилдэг тохиолдол түгээмэл бий. Харин эмчилгээ хийлгээгүй мөртлөө цэвэршсэний дараа цус гараад байгаа бол эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөж байна.

Цэвэршсэний дараа цус гарах
5Сүүний булчирхайнд өөрчлөлт орох
Хөхний хорт хавдрын эхний үед шинж тэмдгийг нь таних амаргүй байдаг бол цээж болон лимфийн булчирхай өвдөж эхлэх үед хэдийнээ оройтсон байдаг нь харамсалтай.

Яах ёстой вэ: Хэрэв таны хөхний арьс улайж, үрчлээтсэн юм уу дотогшоо хонхойж, булцуу үүссэн байвал хойш нь тавилгүйгээр эмчид үзүүлээрэй. Өөрийгөө оношлох нь зарим тохиолдолд тун зөв зүйтэй алхам байдаг гэдгийг битгий мартаарай.

Сүүний булчирхайнд өөрчлөлт орох
6Хэвийн бус зүйл ялгарах
Халдварт өвчин, үрэвсэл болж байгаа тохиолдолд бэлэг эрхтнээс хэвийн бус зүйл ялгардаг. Эмчийн оношилгоо, үзлэггүйгээр өөрийгөө дур мэдэн эмчлэх гэж оролдож болохгүй.

Яах ёстой вэ: Хүн бүрийн биеэс ялгарч буй шингэний хэмжээ харилцан адилгүй учраас таагүй үнэртэй, хэвийн бус өнгөтэй байгаа тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлээрэй.

Хэвийн бус зүйл ялгарах
7Сарын тэмдгийн хэмжээ их байх
Удамшил, дасан зохицолт, сарын тэмдэг ирэхийн урд өдөр дасгал хөдөлгөөн хэтрүүлэн хийсэн зэргээс шалтгаалан сарын тэмдэг ихээр ирж болно. Зарим тохиолдолд эмэгтэйчүүдийн үрэвсэл, савны фибройд хэлбэрийн хорт хавдар, умайн салст бүрхэвчийн өвчин, булчирхайн эмгэг өөрчлөлт зэргээс болсон байх нь ч бий.

Яах хэрэгтэй вэ: Хэр их хэмжээний цусыг их хэмжээтэй гэж үзэх вэ гэдэг нь өөрөө маргаантай асуудал учраас хэрэв таны сарын тэмдэг сард 7 хоногоос илүү удаан хугацаагаар үргэлжилж байгаа тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай. Сарын тэмдгийн мөчлөгийг 21-35 хоног байхыг хэвийн гэж үздэ