Гэдэс тань дүүрээд байвал, ердөө үүнийг уухад хангалттай

3 months ago admin 0

Амтат сайхан хоол идсэний дараа тулгардаг нэг асуудал бол ходоод, гэдэсний хямрал байдаг. Ногоон навчит хүнс, шошын төрлийн зүйл, гурил, чихэрлэг зүйл болон хийжүүлсэн ундаа нь гэдэс дүүрэхэд нөлөөлдөг бөгөөд үүний хамт таны сэтгэл санаа таагүй байх нь мэдээж. Ходоод, гэдэс хямарсан үед ихэнхидээ өвчин намдаах эм санал болгодог. Тэгвэл энэ асуудлыг эмийн бус аргаар шийдэж болох аж. Ингээд гэдэсний асуудлаа хэрхэн хялбараар шийдэж болохыг сонирхоцгооё.

 

Гэдэс тань дүүрээд байвал, ердөө үүнийг уухад хангалттай
1Ходоод гэдэс үрэвсэх шалтгаан
Хэрвээ таны гэдэс байнга дүүрч байвал энэ нь таны хоолтой холбоотой. Тиймээс та хоолондоо анхаарал хандуулж, дүүрэнги үүсгэхгүй байх хоол, хүнс сонгох хэрэгтэй. Нөгөө талаас та ходоод гэдэсний асуудлыг илүүдэл жин, өөхний хуримтлалтай андуурч болохгүй. Заримдаа энэ нь бидний гэдсэнд хуримтлагдсан хий ч байх магадлалтай.

Ходоод гэдэс үрэвсэх шалтгаан
Ходоод гэдэс үрэвсэх шалтгаанууд:

1. Өтгөн хатах

Энэ элбэг тохиолддог шалтгаан бөгөөд бүдүүн гэдэс үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаа нь улмаас гэдэс хүнд оргих, гэдэсний доогуур өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

2. Хоол боловсруулах эрхтний хямрал

Генетикийн асуудал эсвэл ходоодонд буй бактериас үүсэлтэй хямрал юм. Хоол боловсруулах эрхтэн хямарсан үед гэдэс хийгээр дүүрч, дотор муухайрч, ходоод өвдөх, гэдэс хүнд оргих гэх мэт хүндрэлтэй.

3. Үл зохицох хүнс хэрэглэх

Зарим бүтээгдэхүүнүүд танд тохирохгүй байх магадлалтай. Ийнхүү тохирохгүй байгаа нэг илрэл нь гэдэс дүүрэх, өвдөх явдал юм. Тиймээс идэж буй зүйлдээ анхаарал хандуулах шаардлагатай.

2Ходоод гэдэсний үрэвслийг анагаах жор
Орц:

Папайя -140 гр
Зуун настын гель – 15 гр
Ногоон цай – 10 гр
Ус – 200 мл
Хийх арга:

1. Энэхүү амтат ундааг хийхэд маш амархан.

2. Юуны түрүүнд ногоон цайгаа бэлдээд 20 минут тавих хэрэгтэй.

3. Харин дараа нь папайя, зуун настын гельтэй холино.

4. Ходоод гэдэсний хямралд зориулсан ундаа бэлэн боллоо.

Энэхүү ундааг бэлдсэн тэр даруй уух хэрэгтэй бөгөөд таны гэдэс хөнгөрч байгааг та мэдрэх болно. Мэдээж үүний хамтаар зөв, эрүүл хооллолтыг дэмжих хэрэгтэй.