Нурууны бөгтөр, муруйлтыг тэгшлэх шалгарсан аргууд

3 months ago admin 0

Хөдөлгөөн багатай, суугаа ажил хийдэг, жин ихтэй хүмүүсийн нуруу өвчлөх нь түгээмэл юм. Мөн компьютерийн ард урт хугацаагаар ажилладаг ажилтнууд, РС тоглодог хүүхдүүдийн нуруу гээд нас ялгахгүй, тус эмгэгээр шаналах боллоо. Иймд бид танд нуруу, нурууны өвчин, түүнээс сэргийлэхэд юу анхаарах, ямар дасгал хөдөлгөөн хийвэл тохиромжтой тухай дуулгахаар бэлтгэсэн юм.

 

Нурууны бөгтөр, муруйлтыг тэгшлэх шалгарсан аргууд
1Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Энгийн хөдөлгөөн болон нэн ялангуяа бүхий л төрлийн сунгалтын дасгал, иога нь нурууны өвчинг багасгаж, өвдөлтийг намдаадаг. Үүнээс хамгийн зовиур багатай бөгөөд үр дүнтэй нь алхалт юм. Алхахад нурууны булчин болон үеүүд идэвхижиж, хөдөлгөөнд их бага хэмжээгээр оролцдог. Иймд хэдийгээр нуруу чилж өвдөж байсан ч, ойрын зайнд зөөлөн алхалт хийж байгаарай.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
2Сунгалт хийх
Өвчтэй хүн бүр ямар нэгэн байдлаар өөрийгөө идэвхитэй байлгах нь чухал. Суугаа хэвтээ байдал нь биеийг эсрэгээрээ бүр сульдааж, ядраадаг. Ялангуяа нурууны өвчний үед хамгийн чухал нь хөдөлгөөн тул, аажим аажим хөдөлж, булчингуудыг суллан, зөөллөх хэрэгтэй.

Сунгалт хийх
3Тэгш суух
Та компьютерийн өмнө олон цаг сууж ажилладаг бол сандал, ширээгээ тохируулж, зөв суугаарай. Сандал дээр суухдаа хөлөө газар бүтэн хүрэхүйц тавих ёстой бөгөөд компьютерынхоо эгц харалдаа байхаар суугаарай. Түүнчлэн хэт зөөлөн сандал, нуруунд сөргөөр нөлөөлдөг байна.

Тэгш суух
4Зүү тавиулах
Мөн та нурууны муруйлт, суулт шохиожилтийг зүү төөнүүрийн аргатай хослуулан эмчлээрэй. Зүүгээр сээр нурууны мэдрэлийн цэгүүдийг цочроож өгснөөр, үйл ажиллагаа сэргэж болно. Мөн та үүнийг бариа засал болон хөдөлгөөнтэй хослуулвал, илүү үр дүнд хүрнэ.

Зүү тавиулах
5Бариа заслын аргаар тэгшлэх
Сүүлийн үеийн эмчилгээний аргуудаас хамгийн үр дүнтэй бөгөөд өвчтөнд зовиур багатай аргуудын нэг бол бариа заслын арга билээ. Насны хувьд хязгааргүй бөгөөд ихэвчлэн хөдөлгөөн дутмаг, ахимаг насны хүмүүст тохиромжтой. Энэ нь хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, бэртэл зэргээс шалтгаалсан нурууны муруйлтыг нэг ёсондоо механик аргаар хэвийн байдалд шилжүүлж буй хэрэг юм.

Бариа заслын аргаар тэгшлэх
6Халуун болон хүйтэн жин тавих
Бүлээн устай ваннд орох, эсвэл нурууны төгсгөл буюу ахар суулний ойр орчим, өвдөж буй газраа халуун бүлээн жин тавих нь өвдөлт намдаах, давхар цусны эргэлтийг сайжруулах тустай. Эсвэл саунд суух, цусны эргэлт сайжруулж өвчин намдаах тосон түрхлэх түрхсэн ч болно. Зарим үед нурууны сойлт, бүс нь хөдөлгөөнийг дэмжих, нурууны өвдөлт намдаахад онцгой тустай байдаг. Харин мэдрэлийн цочролд орсон болон стрессээс ангижруулахад хүйтэн жин тустай. Энэ нь цусны гүйлтийн хурдыг багасгаж, өвчинг дамжуулдаг мэдрэлийн судлыг удаашруулдаг. Ингэхдээ давстай хүйтэн усанд алчуур дүрж жин тавиарай.

Халуун болон хүйтэн жин тавих
7Цахилгаан эмчилгээ
Цахилгаан эмчилгээ нь мөн л сээр нурууны мэдрэлийн цэгүүдийг цочроож, үйл ажиллагааг нь сэргээх зорилготой. Харж байгаачлан нурууны мэдрэлийн цэгүүдийн харалдаа төхөөрөмжийг бэхэлж, тохирох гүйдлийг дамжуулдаг.

Цахилгаан эмчилгээ
8Булчин суллах эмчилгээ
Эмчийн хяналтанд булчин суллах үйлчилгээ бүхий тариа, дуслыг хийлгэж болно. Тус тариаг бага насны хүүхдийн булчингийн таталт болон нурууны эмчилгээ, бусад зорилгоор хэрэглэдэг. Түүнчлэн эмийн эмчилгээний хажуугаар уургаар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Булчин суллах эмчилгээ
9Турмерик
Турмерик нь өвчин намдаах, булчингийн үйл ажиллагааг дэмжих тустай байгалийн идэвхит бүтээгдэхүүн юм. Та 250-500 мгийн агууламжтай турмерикийн бэлдмэлийг өдрийн 3 удаагийн давтамжтай уугаарай. Ингэхдээ зайлшгүй эмчийн заавраар хэрэглэх нь чухал. Эсвэл сүү эсвэл цай хоолондоо турмерикийн нунтагаас 1 цайны халбагыг хийгээд хэрэглэж болно.

Турмерик
10Муу зуршлаас татгагзах
Хэрэв та нуруу нугас, булчингийн асуудалтай нэн тэргүүнд өөрийгөө ялан дийлж, муу зуршлаа таягдан хаях нь зүйтэй. Ингэж байж, эмчилгээ үр дүнгээ өгөх юм.