Өглөө, оройдоо ердөө 15-хан минутыг өөртөө зарцуулаарай – тэгээд л та 25 насаар залуу харагдана!

3 months ago admin 0

50 нас давсан олон эмэгтэйчүүдийн нүүрний арьсыг чангалах дасгалыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Дасгалыг зохиогч 30 гараад л нүүр, хүзүүний дасгал хийхийг зөвлөх ажээ. Шилдэг эм бол – урьдчилан сэргийлэх арга гэдгийг та мэднэ биз дээ?

Үрчлээнээс хамгаалах нүүрний дасгал
Эвелин Гантер-Печотын дасгал нь энгийн бөгөөд үр дүнтэйд тооцогдоно – залуу төрхийг хадгалах, арьсны гоо сайхан, уян хатан чанарыг сэргээхэд туслана. Уг дасгалыг хийхэд насны болон өөр бусад хязгаар, хориг байхгүй. Дасгалыг өдөр болгон хийвэл илүү үр дүнтэй, бүр боломжгүй бол долоо хоногтоо 4-5 удаа хийгээрэй. Сарын дараа гэхэд таны хөдөлмөрийн үр дүн харагдах буюу та 5 насаар залуужна гэж францын алдартай гоо сайханч баталж байна.

 

Цогц дасгалыг гарын алга, хурууны тусламжтайгаар хийнэ. Хурууны даралт нь булчинг ажиллуулахад нөлөөлнө. Одоо дасгалдаа орцгооё. Дасгал хийхээс өмнө гар болон нүүрээ сайтар цэвэрлэхээ мартаж болохгүй.

1. Нүүр алгадах иллэг
Энэ дасгал ямар ч насны эмэгтэйчүүдэд тохиромжтой. Нүдний зовхи чангалах, цусан хангамж сайжруулахаас гадна дараачийн дасгалуудын халаалт болж өгнө. Нүүрэндээ өдрийн тосоо түрхээд хүзүүгээ баруун, зүүн талаас нь алгадаад дээшлэн эрүү рүү шилжинэ.

Хурууны өндгөөр алгадах бөгөөд эрүүнээс чих рүү чиглэлд явна. Энэ иллэгийг нүүрний дунд хэсгээр хийгээд дух руу орж дуусгана. Хурууны өндгөөр алгадахдаа зөөлөн хэмнэлээр эхлээд дээшлэх тусам хүч нь нэмэгдэнэ, гэхдээ өвдөх мэдрэмж төрөх ёсгүй. 30 наснаас хойш энэ дасгалыг өглөөдөө нэг удаа, 40 наснаас хойш өдөрт 2 удаа буюу өглөө, оройдоо заавал хийнэ.

2. Духны хөндлөн үрчлээ арилгах
Уг дасгал нь духны үрчлээ арилгах, зовхи татахад нөлөөлнө. Хоёр гарын долоовор хуруунуудыг хөмсөгнөөс хэдхэн миллиметрийн дээр байрлуулна. Зовхи дээш болохооргүйгээр хуруугаараа чанга дарна.

Хурууны эсэргүүцлийн эсрэг хөмсгөө өргөхийг хичээ. Ачаалал хамгийн дээд цэгтээ хүрэхээр нь 5 секунд барина. Одоо суллаж болно. Дасгалыг 3 удаа хийнэ.

3. Духны босоо үрчлээ арилгах
Энэ дасгалыг хийхэд хөмсгөө зангидах булчин идэвхтэй ажиллана. Дух, хөмсөг дээрээ алгаа дэлгэн тавина. Гараараа духны арьсыг хоёр тийш татах мэтээр салгана. Ингээд хөмсгөө нийлүүлэхийг оролдоорой. Энэ байрлалд 15-20 секунд байна. Анхаарах зүйл: энэ үед духан дээр үрчлээ гарахгүй байх ёстой, хэрвээ байгаа бол – арьсыг алгаараа дахин сайн тат. Суллаад дасгалыг 3 удаа хийнэ.

4. Нүдний доорх хүүдий болон үрчлээнээс салах
Доод зовхины булчин чангалах, нүдний хөхрөлт, уутанцрыг арилгах шилдэг дасгал. Дунд эсвэл долоовор хурууг нүдний дотор буланд байрлуулж хүчтэйвтэр дарна. Нүдээ нээгээд доод зовхио хөдөлгөхийг оролдоорой.

Амьсгал тайван. Хэт их ачаалал авлаа гэсэн үедээ 15-20 секунд амьсгалаа барина. Биеэ суллаад дасгалыг 3 удаа хийнэ.

5. Нүүрний хэлбэрийг сайжруулах дасгал
Энэ дасгал нь давхар эрүү, унжсан хацрыг чангалахад тусална. Мөн хүзүүний арьс унжихаас хамгаална. Амаа нээгээд дунд болон долоовор хуруугаа доод шүдэн дээр байрлуулна. Амаа хаахыг хичээ – гэхдээ доод эрүүн дээр ирэх гарны даралтыг сөрөх ёстой. Энэ байрлалд 15-20 секунд байсны дараа суллаж болно. Дасгалыг 3 удаа хийнэ.

6. Доод уруул болон эрүүний булчин чангалах дасгал
Ахимаг настай харагдуулах бас нэгэн зүйл бол – доод уруул болон давхар эрүү. Энэ дасгалын тусламжтайгаар эрүүнд хуримтлагдсан өөхөн давхаргыг багасах, суларсан уруулыг чангалж болно. Долоовор, дунд болон чигчий хурууг доод уруулан дээр байрлуулна.

Хөдөлгөөнгүй байгаа хурууг уруулаараа хөдөлгөхийг хичээнэ. Энэ эсэргүүцлийг 30 секунд барина. Биеэ суллана. Дасгалыг 2 удаа хийнэ.

7. Хамрын угалзны үрчлээ арилгах
Долоовор, дунд болон чигчий хурууны өндгийг дээд талын буйлан дээр байрлуулна. Нүдээ хаа. Амаа аль болох томоор нь ангайлгаад чангаар “о” авиа хэлнэ. Дээд уруул энэ үед ачаалал мэдрэх ёстой. Дасгалыг 1 минутын турш хийнэ. Дасгалыг эхлээд өдөрт 2 удаа, хэсэг хугацааны дараа өдөрт 1 удаа хийхэд хангалттай.

8. Нүдний булчин чангалах дасгал
Долоовор хуруугаа хөмсөг дээр дарж байрлуулна, бусад хуруунуудаа нугална. 5 секундын турш доош болон зүүн тийш аль болох алсыг харна. Дараа нь нүдээ аажим өргөхдөө харж байгаа чиглэлийг өөрчлөхгүй. Нүдний хараа өөрчлөгдөх хугацаа маш удаан буюу 5 секунд орчим байна. Дараа нь 5 секунд зүүн тийш аль болох алсыг харна. Одоо аажим баруун тийш харааг чиглүүлнэ.

5 секундын турш хараагаа доошлуулаад чиглэлээ өөрчлөхгүй. 5 секундын турш баруун тийш доош чиглэлд харна. Одоо нүдээ нээгээд булчинг 5-10 секунд суллаж амраана. Дасгалыг 3 удаа хийнэ.

9. Эрүү чангалах дасгал
Уг дасгал нь эрүүний булчинг чангална. Эрүүний дунд хэсэгт эрхий хуруугаа байрлуул. Нүдээ аниад эрүүгээ доош дарахдаа толгойгоороо эсэргүүцэл үзүүлнэ.

Нэг минутын турш дарсаар байх бөгөөд эрүүн дээрх хурууг чангална. Дасгалыг нэг удаа л хийнэ. Хийж дуусгаад эрүүний өөхөн давхаргад зөөлөн иллэг хийгээрэй.

10. Амны хоёр захыг өргөх
Хамрын угалзны үрчлээ, унжсан уруулыг татахад уг дасгал тус болно. Долоовор хуруугаа амны хоёр зах дээр байрлуулж багахан дарна. Хурууны эсэргүүцлийг давахын тулд уруулаа өргөхийг хичээ. Эсэргүүцэл мэдрэгдэх дээд цэгт 30 секунд барина. Одоо биеэ суллаарай. Дасгалыг 2 удаа хийнэ.

Эвелин Гантер-Печотын цогц дасгалын тусламжтайгаар нүүрний залуу төрхөө сэргээж чадна. Өдөр болгон өглөө, оройдоо хийхийг хичээгээрэй, хэрвээ тогтмол хийж чадвал 30 хоногийн дараа баярламаар үр дүнд хүрнэ.