Б.Мишээл: ҮР МИНЬ ЧИ ЭЭЖДЭЭ ӨРГҮЙ 

4 months ago admin 0

ҮР МИНЬ ЧИ ЭЭЖДЭЭ ӨРГҮЙ

Хэвлийдээ хэдэн сар тээхэд хэцүү байсан,
Хорвоод мэндлэхдээ хэтэрхий их өвтгөсөн гэж гомдоллохгүй ээ
Энэ хорвоод мэндэлснээ зарлан уйлахдаа л хүү минь чи ачийг минь хариулчихсан

Шөнөжин уйлж хоночихоод, өдөржин ядраасан гэж би чамд гомдоллохгүй ээ
Ганцхан инээдээрээ хүү минь чи ачийг минь хариулчихсан

Хөлд орох үед чинь гэмтэх вий гэж, халуун цай татаад түлэгдчих вий гэж харц салгалгүй дагадаг байсан гэж гомдоллохгүй ээ
Алтан дэлхийд мөрөө тамгалж, тэнтэр тунтар алхахдаа хүү минь чи ачийг минь хариулчихсан.