БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхаарах зүйлүүд

4 months ago admin 0

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тухай тус Ерөнхий газрын дарга Б.Нямдаваа сүүлийн үеийн мэдээллийг хүргэлээ. Тэрээр 2018 оноос Гадаадын ажиллах хүч сонгон шалгаруулах онооны тогтолцоонд шилжиж буй тухай ярилцлага өгсөн байна.

Шалгалтын тухайд:
– Өнгөний харалган илрүүлэх тест (бүртгүүлэх мөн ярилцлагын үед)
– Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт
– Ур чадварын шалгалт (бие бялдар, ярилцлага; бичиг баримт-бүртгүүлэгч бүрээс шаардахгүй)-ын тухай мэдээллийг хүргэв.

Мөн тэрээр сонгон шалгаруулалтын онооны тогтолцоотой холбогдуулан энэ жилийн шалгалтын босго өндөрссөн тул Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх иргэдийг хичээнгүйлэн бэлдэхийг зөвлөв. Эс бөгөөс бүртгүүлэх иргэнд санхүүгийн болон цаг хугацааны үргүй зардал гарч болохыг анхааруулав.

БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

ШААРДЛАГАТАЙ ЛИНКҮҮД:
2018 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд явагдах ба бүртгүүлэх газрын мэдээллийг
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/766

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох бүртгэлийг зохион байгуулах тухай:
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/764

Онооны тогтолцоо гэж юу вэ?:
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/765

Хураамж:
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/738

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ:
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/730

Булган аймагт бүртгүүлэх иргэдийн анхааралд:
http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/769

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар