Гэр бүлийн хямрал хэд хэдэн насанд явагддаг вэ

2 months ago admin 0

Ямар ч сайхан хосуудад асуудал, зөрчил тодорхой хэмжээгээр гардаг. Харин гэр бүлийн хямрал хэд хэдэн насанд явагддаг талаар Гэр бүл судлаач доктор Т.Намжил ингэж зөвлөжээ.

 

Нэг дэх хямралын үе 20-22 нас

Гэр бүл, эхнэр, нөхриийн талаарх төгс төгөлдөр, романтик төсөөлөл нуран унах үе. Бодит байдалтай нүүр тулахад бэлдээрэй.

Хоёр дахь хямралын үе 24-26 нас

Залуу хүмүүсийн ажил амьдралын оргил үе. Далайцтай шийдвэр гаргах нас. Хэдэн хүүхэдтэй болох, албан тушаал ахих, ажил төрлөө сайжруулах, гэр бүлийн хэтийн төлөвлөлт зэрэг хамтдаа шийдвэрлэх олон асуудал гарч ирдэг. Үүн дээр үл ойлголцол, маргаан зөрчил мэдээж гарна. Буулт хийх, уян хатан, хүлээцтэй зан эхнэр нөхрийн хэн хэнд нь хэрэгтэй болно.

Гурав дахь хямралын үе 30-33 нас

Сексийн тал дээр хямралтай үе. Эмэгтэйчүүдийн сексийн идэвх оргилдоо хүрэхэд эрчүүдийнх жаахан буурна. Энэ насанд эрчүүд нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлж, албан тушаал дэвшихэд илүү анхаардаг тул сексийн асуудал хоёрт тавигдана. Эмэгтэйчүүд сексийн хэрэгцээгээ хангах хамтрагч хүсдэг болох нь цөөнгүй. Гэр бүлийн хямрал зайлшгүй бий болдгийг анхаарах хэрэгтэй.

Дөрөв дэх хямралын үе 37-40 нас

Ухаарал хайрлах нас. Хүн туулсан амьдралдаа дүгнэлт хийдэг. Гэр бүлийн хосууда бие биенээсээ залхаж “тусгаар” байхыг эрхэмлэдэг. Иймд харилцаа шинэчлээд үзээрэй.

Тав дахь хямралын үе 44-50 нас

Хүүхдүүд том болж бие даан тусдаа гарах үе. Халамжилж, сургах боломжоо алдсан хосуудын амьдрал утга учиргүй мэт санагдана. Энэ үеийг л даван туулах нь чухал.

Зургаа дахь хямралын үе 50-65 нас

“Үлдсэн амьдрал үхэлд ойртуулж байна” гэсэн хамгийн буруу дүгнэлт хийдэг. Ингэснээр амьдралын эрч хүчээ алдаж, ойр дотныхоо хүмүүсээс хэтэрхий их анхаарал халамж шаардах, өвчин зовиураа өсгөж ярих, байнга гомдоллох зэрэг сэтгэл санааны гүнзгий хямралд орно. Энэ бүхэнд юун түрүүн хань ижил нь шаналдаг. Тиймд уг бодлоос өөрийгөө аль болох чөлөөлөөрэй.