Гэр бүлийн харилцаанд байнга анхаарах таван зүйл

2 months ago admin 0

Ямар ч сайхан гэр бүлийн харилцаанд асуудал тулгарах нь байдаг. Тиймээс гэр бүлийн харилцаанд байнга анхаарвал зохих таван зүйлийг Гэр бүл судлаач, доктор Т.Намжил зөвлөж байна.

Амьдрал

Хайртай хосууд бие биедээ цаг гаргаж, анхаарах тавих

Хайр

Сэтгэл зүй, бие махбодын аюулгүй хувьд аюулгүй амьдрах нь амьдралын хүсэл сонирхолын баталгаа болдог.

Эрх мэдэл

Бусдын төлөө хариуцлагатай байж ажиллаж, амьдрах, юу ч хийсэн өөрийн эрх мэдлээр хийх

Эрх чөлөө

Өөр өөрийн аргаар бие дааж харилцаа, ажлаа чөлөөтэйгөөр үргэлжлүүлэх

Баяр баясгалан

Өөрийнхөө амьдралыг өөрөө сонирхолтой болгоно. Сонирхолд нийцэх үед түүнийг баяртайгаар хийж чадна.

Дээрх таван зүйл (сонирхол) нь харилцан холбоотойгоор гэр бүлийн харилцаанд үйлчилж байх шаардлагатай. Хэрвээ та хоёрт энэ таван сонирхол нэг их ялгаа байхгүй бол ямар ч байсан харилцаанд чинь онцгой асуудал байхгүй гэсэн үг. Гэхдээ эрх мэдлийн хүсэл нь өөр бусад зүйлтэй харьцуулахад их байх юм бол асуудал үүсч болзошгүй. Та хоёрын аль нэгэнд өөрийн эрх чөлөө, эрх мэдлийн сонирхол илүүтэй илрэн гарах бол та хоёрын аль нэг нь хүнд байдалд орж болно.

Ерөнхийдөө хайр болон эрх чөлөө (мэдэл)-ний хүсэл сонирхол өөр урвуу харилцаатай байх тохиолдол их байна. Дурьдсан хүсэл сонирхлоос аль нэгэн хэтэрхий ихээр илэрч гарах юм бол болгоомжлох хэрэгтэй. Тиймээс юу юунаас илүү харилцаандаа таван төрлийн хүсэл сонирхлоо аль болох адил байлгахыг хичээгээрэй.