Танилц, амралтын өдөр үнэ төлбөргүй хичээллэх гадаад хэлний ярианы клубууд

4 months ago admin 0

Та гадаад хэлний ярианы чадвараа сайжруулмаар байгаа бол дараахь мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Зөвхөн амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй хичээллэх боломжтой гадаад хэлний ярианы клубуудыг танилцуулж байна.

Англи хэлний ярианы клуб

Англи хэлний үнэ төлбөргүй, хэлний төвшин дунд болон дундаас доод гэж ангилагдсан “English Speaking Club”-т өнөөдөр хамрагдах боломжтой. Uni Coffee House-т болох тус ярианы клуб англи хэлийг анхлан сурч буй болон хэлний дундажаас доош төвшинтэй хүмүүст зориулж 11 цагаас 13 цаг хүртэл, англи хэлний дундаж төвшинтэй хүмүүст зориулан 12 цагаас 14 цаг хүртэл анги гаргасан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/358015138008437/?active_tab=about

Япон хэлний ярианы клуб

“Edutopia Mongolia” сургалтын төвөөс зохион байгуулж буй энэхүү ярианы клубт хамрагдсанаар та япон хэлний ярианы чадвараа сайжруулах боломжтой. Тус сургалтын төвийн ярианы клуб өнөөдөр бүр 14-16 цагийн хооронд явагдах бөгөөд үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/205071283402878/

Герман хэлний ярианы клуб

Бямба гариг бүр 13.00 цагаас “Хүүхдийн номын ордон”-д Герман уншлагын танхимд герман хэлний ярианы клубт та хэлний төвшин хамаарахгүйгээр үнэ төлбөргүй хамрагдаж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/groups/310029682697553/

Гадаад багштай англи хэлний ярианы клуб

Руминь улсаас ирсэн John багшийн удирдлага дор англи хэл сурахаар хичээж буй хүмүүстэй хамт амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсвэл “Story Hub Mongolia”-г зориорой. Дүнжингарав худалдааны төвийн чанх урд талд EDU CAMPUS төвийн 5 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ярианы клуб үнэ төлбөргүй юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/547192078968970/

Collective Intelligence English Club

2013 оны зургадугаар сарын 15-нд албан ёсоор байгуулагдсан COLLECTIVE INTELLIGENCE ENGLISH CLUB нь байгуулагдсан цагаасаа эхлэн долоо хоног бүрийн хагассайн өдөр, 5.00-7.00 цагийн хооронд Англи хэлний ярианы клубын уулзалт зохион байгуулж ирсэн байна. Уулзалтад дунджаар 15-25 хүн оролцдог ба сүүлийн жил гаруй хугацаанд клубын Facebook дахь групп дээрээ тулгуурлан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 16 мянга гаруй гишүүдтэй томоохон клуб болон хөгжжээ.

Хаяг: СБД-ийн 5 хорооны Иргэний танхим. Өгөөжийн замын эсрэг талын 39 дүгээр байрны урд талд 4 ба 6 байрны дунд хорооны байр байгаа. Баруун талаасаа Иргэний танхим руу ордог хаалга.

Холбоо барих утас: 94199004