ПИВОНЫ ГҮЗЭЭНЭЭС ИНГЭЖ САЛЖЭЭ

3 months ago admin 0

Энэ бол маш түгээмэл тохиолддог үзэгдэл. Ихэвчлэн 35-40 насанд Пивоны гүзээ сууж эхэлдэг. Гэхдээ үнэхээр пивоноос болдог уу, үгүй юу.Энд хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал спиртийн төрлийн ундаа болон хоол хүнсээ хэтрүүлж хэрэглэх, амьдралын буруу хэв маяг, мэргэжлээс шатлгаалах нөлөө, өвчлөл гэх мэт. Арих дарс хэрэглэх үед найрлага дахиь калориос шалтгаалан хоол идэх дуршил нэмэгдэн архи дарс нь өөх тостой холилолдсоноос найрлагын үл нийцэл үүсч гүзээ томроход нөлөөлдөг. Дараагийн шалтгаан хөдөлгөөний хомсдол.

Байнгын суугаа ажил, идэвхгүй амралт хоолны дараа түр дугхийх зэрэг бас нөлөөлдөг. Тогтмол сууж ажилласанаас гэдэсний булчин сулран хана нь тэлэгдэж бөмбөлөг хэлбэрийг үүсгэдэг байна. Бас нэг гол шалтгаан нь насны онцлогоос шалтгаалсан гормоны өөрчлөлт юм. Нас ахих хэрээр эрчүүдийн бэлгийн гормоны ялгаралт багасаж өөх хуримтлагдах явц хурдасдаг байна. Том Брэкстон гэх америк эр 30 жилйин руш өдөр бүр 2 литр шар айраг гүзээлсээр ийм гүзээтэй болжээ.