Хүүхдээ битгий хацар дээр нь үнсээрэй

3 months ago admin 0

Хоёр настай охиноо цусанд будагдсан байхыг харсан ээж нь эмчид үзүүлтэл…

 

Савина Фрэнч Бэлл гэх эмэгтэй охиныхоо хоёр насны төрсөн өдрийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэжээ. Харин үдэшлэгийн дараа түүний охин Сиэнна Дафиэлийн нүүрэн дээр аймшигтай тууралт гарсан байв. Айж сандарсан гэрийнхэн нь эмчид үзүүлсэн ч найман сарын дараа үндсэн онош нь гарчээ. Сиэннаг хэн нэгэн хамаа намаагүй үнсэж, амаар нь дамжиж нян арьс руу нь орсон байж магадгүй хэмээн ээж нь үзэж байсан аж.

Сиэннагийн ээжийн дүгнэлт эмч нарын оноштой нилээн дөхжээ. Эмч нар анх арьсны харшил эсвэл эмийн гаж нөлөө гэж үзэж байсан ч ерөнхий дүгнэлтээр арьсыг шимж амьдардаг бактери охины арьс руу нэвтэрч, улмаар охины нүүрэнд цус шүүрч, цэврүүтэн, идээ гарч, аажмаар нүүр болон биеийн бусад хэсгийг идэж байгаа аж.

Хоёр ойтой бяцхан охин одоо арьсийг нөхөж сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.

Хүний ам бактери болон нян үржих хамгийн таатай орчин тул амнаас дамжин элдэв халдварт өвчин хүнд халддаг байна. Тиймээс бага насны хүүхдийг аль болох ойр дотны биш хүнээр үнсүүлэх түүнчлэн ойртуулахгүй байхыг эмч нар зөвлөж байна.

А.Батцэцэг