​Хүүхдийг ухаантай болгож хүмүүжүүлэх нотлогдсон аргууд

4 months ago admin 0

Эцэг, эх болгон хүүхдээ амжилттай, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Тэгвэл манлайлагч болох боломж бас ирээдүй хүүхэд бүрт бий. Тэр нь эцэг, эх танаас л шалтгаална. Тархи судлаач Жон Мединагийн “Brain Rules for Baby” нэртэй хүүхдийн тархины хөгжил, сэтгэл зүйн талаарх судалгаанууд дээр үндэслэн бичсэн номоос хүүхдээ хэрхэн ухаантай болгож хүмүүжүүлэх тухай хэсгийг хүргэж байна. Хүүхэд ирээдүйд хэн болж, ямар хүн болж төлөвших вэ гэдэгт эцэг, эхийн удамшил 50 хувь, олж авсан хүмүүжил 50 хувь нөлөөлдөг байна.

 

Ухаантай хүүхэд гэж хэнийг хэлэх вэ

Сониуч шинэ санаа олж чаддаг, түүнийгээ хүмүүст ойлгуулж, яагаад ийм байх ёстой вэ гэдэг асуулт тавьдаг. Тэвчээртэй, өөрийгөө удирдаж чаддаг, эрсдэлтэй байдалд зоригтой алхам хийж чаддаг байх, Бусдын сэтгэл хөдлөл, зан үйлээс нь юу хүсээд, яах гээд байна гэдгийг уншиж чаддаг. Өөрөөсөө өөр байх , өөр ажил мэргэжилтэй, гадны хүмүүстэй хурдтай ойлголцож, шинэ санааг гаргаж чаддаг.

Ярилцах чадварыг багаас нь төлөвшүүл

Хүүхэдтэйгээ бага балчираас нь сайн ярилцаж байх хэрэгтэй. Багад нь хэл яриаг нь сайн хөгжүүлснээр том болоод ямар үр дүнд хүрдэг талаар нэгэн судалгаа байдаг байна. Тодруулбал, 7-9 сартай хүүхдүүдийн аав, ээжид хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах тухай сургалт явуулсан байна. Үүний дараа тэдгээр хүүхдүүд нэг нас хүрээгүй байхдаа хэлд орж, өгүүлбэр хэлж сурчээ. Гэтэл тэдгээр хүүхдүүдийн 60 орчим хувь нь сургуульд онцгой авьяас, чадвартай хүүхдүүдийн бүлэглэлд орж чадсан байна. Энэ нь хэл яриа хөгжсөнөөр тархины хөгжилд сайнаар нөлөөлдгийг нотолсон судалгаа болжээ. Хүүхэд эхээс төрөөд 42 минутын дараа хүнтэй харилцах чадвар эхэлчихдэг байна.

Чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх тоглоомоор сайн тоглуулах хэрэгтэй

Хүүхдийг багаас нь цаанаасаа тогтсон дүрэмгүй өөрөөрөө чөлөөтэй сэтгэж тоглох тоглоомыг тоглуулснаар сэтгэхүйн хөгжилд сайнаар нөлөөлдөг байна. Тухайлбал, айл гэр өрж тоглох нь бусадтай харилцах чадвар, хэл ярианы хөгжил, ой тогтоолтыг сайжруулдаг байна. Айл гэр өрөөд тоглож байх үедээ хүн бүр өөрийн гэсэн нэг дүртэй байдаг тул тухайн дүр нь хүүхдийг хариуцлагатай байдалд сургаж байдаг аж.

Хүүхдийг ухаантай гэж бус хичээж зүтгэснээр нь шагнаж, магт

Хүүхдийг ухаантай мундаг гэж магтаад байвал хүүхэд би угаасаа ухаантай төрчихсөн юм байна гэсэн ойлголтыг авчихдаг. Угаасаа ухаантай юм чинь хичээхгүй, хийхгүй байсан ч чадна гэсэн буруу хандлагатай болж эхэлдэг байна. Тиймээс хүүхдийг хичээж зүтгэснээр магтах нь хамгийн чухал байдаг байна. Хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн ухагдахуун сургаагүй байгаа болохоор хичээдэггүй. Энэ ухагдахуун магтах үед хүүхдэд суудаг байна. Хичээл зүтгэлээ магтуулсан нь ухаантай гэж магтуулсан хүүхдээс 50 хувь илүү өндөр үнэлгээ авдаг гэсэн судалгаа байдаг байна.

Телевиз үзүүлэх нь ямар ач холбогдолтой вэ

0-5 настай хүүхдэд телевиз хэрэгтэй юу гэсэн судалгаа хийсэн байна. Гэтэл телевиз нь 0-2 насны хүүхдэд хор нөлөөтэй гэсэн судалгаа байна. 2-5 насны хүүхдэд сайн агуулгатай нэвтрүүлэг, кино үзүүлэх юм бол эерэгээр нөлөөлдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Учир нь 0-5 насны хүүхэд тухайн зүйлийг бодит уу, хийсвэр зүйл үү гэдгийг ялгаж салгаж чаддагү байна. 0-5 насны хүүхэд телевиз удаан үзэх юм бол анхаарал төвлөрөх чадвар нь мууддаг гэсэн дүгнэлт ч гарсан байна. Тодруулбал, 3-аас доош насандаа 3-аас дээш цагаар телевиз үзсэн хүүхдийг огт телевиз үздэггүй хүүхэдтэй харьцуулан судлахад анхаарах төлвлөрөх чадвар хэвийн бус байх магадлал 30 хувьтай байжээ.

Харин 5-аас дээш настай бол ухаалаг хэрэглээг ашиглах зорилгыг нь боловсролын агуулгатай тохируулж үзүүлэх юм бол сайнаар нөлөөлдөг байна. Гэхдээ зарим хүүхдийн хувьд ухаалаг хэрэглээг чөлөөт цагаа өнгөрүүлэх зугаацах зорилгоор ашигладаг ч хэтрүүлэн хэрэглэх юм бол сөрөг нөлөөтэй байдаг байна.