Хятад зурхайгаар таны хамгийн азтай өдрийг хэлж өгье!

4 months ago admin 0

Хятад зурхайгаар таны хамгийн азтай өдрийг хэлж өгье!

1Хулгана жилтэн – сар бүрийн 4, 13
Хятад зурхай ёсоор таны мэндэлсэн жил таны ордыг илэрхийлж байдаг юм. Орд бүрийн хувьд тодорхой өдрүүд чухал ач холбогдолтой байдаг. Хулгана жилтэй хүмүүсийн хувьд сар бүрийн 4 болон 13-ны өдрүүд хамгийн ерөөлтэй нь байдаг.

Хулгана жилтэн – сар бүрийн 4, 13
2Үхэр жилтэн – 13, 27
Энэ ордонд төрсөн хүмүүс тун ажилч хичээнгүй, асуудлыг шийдвэрлэхдээ ухаалаг байдаг ба Хятад зурхайн ёсоор сар бүрийн 13 болон 27-ны өдрүүдэд эд баялгыг олж, бусдад өндрөөр үнэлэгдэх тавилантай ажээ.

Үхэр жилтэн – 13, 27
3Бар жилтэн – 16, 27
Өрсөлдөх дуртай, зоригтой, өөртөө итгэлтэй хүмүүс бол бар жилтэнүүд байдаг. Тэд сарын 16 болон 27-ны өдрүүдэд өөрийнхөө гялалзсан чанаруудыг ашиглан асар их амжилтанд хүрч, эд баялгыг өөрийн болгох болно.

Бар жилтэн – 16, 27
4Туулай жилтэн – 26, 27 болон 29
Эгдүүтэй, өхөөрдөм туулайнууд гэр бүл, найз нөхөд болон хамт олонтойгоо сайхан харилцаатай байдгийнхаа ачаар сар болгоны эдгээр өдрүүдэд азтай байдаг юм.

Туулай жилтэн – 26, 27 болон 29
5Луу жилтэн – 1, 16
Бусдад урам өгч чаддаг, баярхуу зантай луу жилтнүүд тун бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байдаг бөгөөд хаа явсан газраа гялалзаж чаддаг. Хятад зурхай ёсоор лууг ихээхэн хүндэтгэдэг бөгөөд сар бүрийн 1 болон 16-ны өдрүүдэд ажил мэргэжлийнхээ салбарт амжилт бүтээл гаргах өндөр магадлалтай юм.

Луу жилтэн – 1, 16
6Могой жилтэн – 1, 23
Өөрийнхөө хууль дүрмээр амьдрах дуртай, нийтэч бус могой жилтнүүд сар бүрийн 1 болон 23-ны өдрүүдэд бусад хүмүүстэй харилцах харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд хичээл зүтгэл гаргаснаар могойнууд өөрт дутагддаг өөдрөг байдлаа нэмэгдүүлэх боломжтой юм.

Могой жилтэн – 1, 23
7Морь жилтэн – 5, 20
Өөрийгөө хөгжүүлэх эрмэлзлэлтэй, хүнлэг зан чанартай морь жилтнүүд гал махбодьтой учраас тун идэвхитэй, тэсвэртэй хүмүүс байдаг ажээ. Өөрт заяасан зан чанаруудаа сар болгоны 5, 20-ны өдрүүдэд өнгөлөн зүлгэх ёстой.

Морь жилтэн – 5, 20
8Хонь жилтэн – 7, 30
Сар болгоны эдгээр өдрүүдэд зөөлөн сэтгэлтэй, эелдэг зантай хонь жилтнүүд хүрээлэн буй орчин тойронтойгоо илүү зохицож байгаагаа мэдэрдэг байна. Эдгээр өдрүүдэд дотны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулаад аваарай.

Хонь жилтэн – 7, 30
9Бич жилтэн – 4, 14
Хачин жигтэй, инээдтэй, хөгжилтэй бич жилтнүүд сар болгоны 4 болон 14-ний өдрүүдэд мэргэжилдээ огцом үсрэлт хийж алдарших бөгөөд олны анхаарлын төвд орох болно

Бич жилтэн – 4, 14
10Тахиа жилтэн – 4, 26
Тахиа жилтнүүд нь луу жилтэний нэгэн адилаар гял цал харагддагаас гадна бусдаас хамааралтай байх тун дургүй. Тахиа жилтнүүд нь төрөлхийн шинийг санаачлагч, загварыг үндэслэгч бөгөөд сар бүрийн 4, 26-ны өдрүүдэд бизнесийн амжилт гаргах болно.

Тахиа жилтэн – 4, 26
11Нохой жилтэн – 7, 28
Халуун дулаан сэтгэлтэй, хүмүүсийн хоорондын гүүр болж байдаг нохой жилтнүүд бусдад туслахдаа хэзээ ч үгүй гэдэггүй. Тэд сар болгоны 7, 28-ны өдрүүдэд нийгэм болон бусдын сайн сайхны төлөөх үйлсийг бүтээвэл амжилттай байх болно.

Нохой жилтэн – 7, 28
12Гахай жилтэн – 17, 24
Ухаалаг, зоригтой гахай жилтнүүд 17 болон 24-ний өдрүүдэд хүндэтгэл хүлээх болно. Тэд тушаал дэвшиж, ажил хэргийн талбар дээр өсч хөгжинө.

Edit