Нярай хамраасаа илүүгээр арьс, зулайгаар амьсгалдаг

4 months ago admin 0

Маш олон ээжүүд ясны шөл, цайнд оруулдаг уу гэж асууж байгаа тул энэ асуудлаар тодорхой зөв ойлголт өгөхийн тулд хэдэн зүйл бичье. Нярай хүүхэд төрөхдөө бараг арьсгүй гэж хэлж болохоор маш нимгэн арьстай, арьсан дор байдаг хөлс, тосны булчирхай нь хөгжөөгүй, зарим нь бүр үүсч бий болоогүй төрдөг тул арьсанд амьтны гаралтай тос хүргэх нь битгий хэл угааж цэвэрлэхгүй байхад л арьсны нүх битүүрдэг. Гэтэл нярай хамраасаа илүүгээр арьс, зулайгаар амьсгалдаг. Амьгалах замыг нь бөглөхөөр хүүхдийн хүчилтөрөгчийн дутмагшил л нэмэгдэнэ. Тэртусмаа ясны шөл амьтны гаралтай тос тул царцаад таны нүдэнд харагдахгүй харин томруулагчаар харахад бүх нүх сүвий нь бөглөсөн байдаг. Үүнийг соёлт ертөнцөд сонсоод мэл гайхаж, “санаатайгаар хүчилтөрөгчийн дутмагшилд оруулсан” гэмт хэрэг гэж үзнэ. Хар цайны хувьд цайны найрлагад байдаг … бодис нь тайвшруулах үйлчилгээтэй. Гэхдээ шөл, цайны аль аль нь арьсаар дамжин эсэд шимэгдэх тул эхийн сүүнээс өөр зүйл боловсруулах болоогүй өөрөөр хэлбэл гэдэсний хананд нь ашигтай бактери (кишечний флор) сууж амжаагүй байхад хүүхдийн ходоод гэдсийг цочроон хямруулах маш сөрөг талтай. Учир нь нярайн арьс маш нимгэн, гадны нөлөөг яг бидний ходоодны хана хоол шимэгдүүлдэг шиг хүлээж авдгийг дахин тодотгоё. Иймээс шөл цайнд оруулах эсэхээ эцэг эхчүүд өөрсдөө шийдэцгээж зөв шийдвэр гаргана гэдэгт найдъя.