Би том өрөөнийхөө зүүн өмнө зүгт тавьсан.

4 months ago admin 0

Ер нь Фэнг-шүйгийн номыг уншихад ойлгохгүй шүү, хэцүү.

Тэгсэн  “Манайх орон байрны зөвлөгөө өгдөг. Та манай зөвлөгчийг аваад явахгүй юу” гэлээ. Гэр рүүгээ явах зуур  таван махбодын онол гэсэн чинь ертөнцийн зүгээр юмуу, нэгэнт баригдсан байшинг яах вэ, яаж зүг чигээ гаргах вэ гээд зөндөө л юм асуусан .

Манай гал тогоо дундаа, том өрөө зүүн талдаа, баруун урдаа жижиг өрөө байдаг юм.  Орон байрны зөвлөгч залуу баруун урд талын өрөөнд орсноо “Та ямар гоё олон цэцэг тарьдаг юм. Энэ цэцэгнүүдээ баруун урд талын өрөөнд ерөөсөө тавьж болохгүй. Баруун урд байгаа цэцэгнүүдээ та гал тогоо, зүүн, зүүн урд руугаа тавь” гэсэн.  Дор нь зөөгөөд тавьсан. Гал тогоонд ороод нэг их юм хэлээгүй. Тавилга гайгүй байсан юм байлгүй.

Миний цэцэгнүүд дундаас халбаган кактусыг “Энэ цэцэг чинь мөнгөний мод, зүүн урдаа тавьчих” зөвлөгчийг хэлэхээр  би том өрөөнийхөө зүүн өмнө зүгт тавьсан.

Тэр цэцгийг тавив уу үгүй юу манай хаалгыг хүн тогшлоо. “Айраг зарж байгаа айл мөн үү” гээд нэг ах ороод ирсэн. Найз маань 80 литр айраг авчраад манайд тавьчихсан  өдөрт 1-2 литрийг л зардаг байсан юм. “Долоо хоноод хахарчихсан, энэ ах авахгүй дээ” гэж бодлоо.

Тэгсэн ч нөгөө ахад “Уугаад үз дээ” гээд аяганд хийгээд өгсөн чинь “25-ын хоёр канистрт хийчих” гэхэд нь нүд орой дээрээ гарсан. Сонин байгаа биз дээ, урьд нь бараг зарагддаггүй байсан айраг зөвхөн тэр цэцэг  тавьсны дараа  хэдхэн секундийн  дараа зарагдсан.