Дүү аваргын ах аваргадаа үзүүлсэн хүндэтгэл

7 months ago admin 0

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон энэ удаагийн хууль тогтоох байгууллагад үндэсний бөхийн гурван аварга гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Тэд бол Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Аварга Д.Сумъяабазар, А.Сүхбат нар юм.

Харин өчигдөр хуралдсан МАН-ын удирдах зөвлөлийн хурлын дараа дүү аварга Д.Сумъяабазарын зүгээс ах аварга Б.Бат-Эрдэнэдээ нэгэн өвөрмөгц хүндлэлийг үзүүлсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Намын УЗ-ын хурал тарлаа. Нилээд удаа хуралдсаны дараа дүү аварга нь ах аваргадаа массаж хийж өгч байна аа. Эрэмбэ, хүндлэл байна аа байна” хэмээн жиргэжээ.