Жүжигчин Хулан дахин амьдрал зохиосон уу?

2 months ago admin 0

Жүжигчин Хулан дахин амьдрал зохиосон уу?
Алаг нүдэн жүжигчин Хулангийн тоглосон “Сараана” нэртэй кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ. Уран бүтээлийн олз омог арвинтай байгаа тэрээр “Хөх” хотын “Одон” телевизийн бүтээл олон ангит киноны гол дүрд тоглоод иржээ. Манай улсаас нийтдээ таван жүжигчин оролцон тоглосон тус бүтээл телевизийн уран бүтээлчдийн тухай өгүүлэх ажээ. Энэхүү киноны гол дүрийг залуу жүжигчин Одбаярын хамт бүтээсэн бөгөөд кино зураг авалтын үеэр авахуулсан зурагаа жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Өмнө нь хэд хэдэн удаа шинэ амьдрал зохиогоод авсан түүнийг дахин хуримлах гэж байна гэсэн шуум ийнхүү цахим ертөнцөд тарж эхэлжээ. Энэхүү асуудалд Хулан тайлбар хийсэн бөгөөд “Нэг залруулга хэлэхэд би фэйсбүүкээрээ зурагнууд явуулсан байдаг, Одкотой хамт байгаа зурагнуудаа. Түүнийг Хулан дахиад шинэ залуу амрагтай болжээ энэ тэр гэж байх жишээний. Тийм зүйл байхгүй” хэмээжээ. Тус кино эхлээд “Хөх” хотод гарах бөгөөд дараа нь Монголд нээлтээ хийх талаар яригдаж байгаа ажээ.