Дуучин Укагийн охид бүсгүйчүүдэд өгсөн зөвлөгөө

4 months ago admin 0

“Киви” хамтлагаар овоглон Монголын рок попын ертөнцөд хөл тавьсан нэгэн бол дуучин Ука. Хамтлагийнхан дундаасаа хамгийн сүйхээтэй хэмээгддэг тэрээр “The Voice Of Mongolia” шоуны цорын ганц эмэгтэй шүүгчээр ажиллах болсон. Гаргасан уран бүтээл бүр нь хит болж өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан тэрээр өдгөө хоёр хүүхдийн ээж болоод буй. Хатуу чанд гэрээний дагуу гэр бүл зохиолгүй явсан тэрээр охид бүсгүйчүүдэд хандан “Эх хүн болсныхоо хувьд ер нь л юмыг сайн уншиж судалсан байх юм бол юу ч төвөгтэй биш. Тэгэхээр ерөнхийдөө ирээдүйд байж болох, тулгарч болох асуудлуудыг их сайн судалж байгаарай. Хүнээ танихдаа бас сайн анхаараад, цагаасаа эрт, санаандгүй жирэмсэн болчихвий. Тийм учраас маш сайн хамгаал, сайн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Яалтачгүй аргагүйн эрхэнд сонголт хийх болдог. Хүүхэдтэй болоод л гэрлэчихсэн гээд л. Тэгээд дараа нь таарч тохирохгүй сална гээд л. Тэр болгоныг анзаараад байхад залуу хүн алдаж байж ухаардаг гэдэгчлэн маш сайн төлөвлөж, өөрийгөө зоригжуулж юу хүсч байгаагаа сайн мэдэж өөрийгөө судлаасай гэж л би хүсдэг юм. Дээрээс нь мэдээж үр хүүхэдтэй болсон бол энэ бол чамд ирэх хамгийн том бэлэг, аз жаргал. Энэндээ сэтгэл хангалуун, аз жаргалтайгаар хүлээж аваарай гэж хэлмээр байна” хэмээжээ