Гадна төрх бидний жинхэнэ төрх биш

1 month ago admin 0

Коллинзын хам шинж гэгдэгч өвчтэй төрсөн хүүг эцэг эх нь 30 цаг болсны дараа өсгөхөөс татгалзсан байв.
Гологдол хүүг нэгэн сайхан сэтгэлт эмэгтэй Жин Ланкастер өөрийн овог нэрээр нэрлэн үрчлэн авч өсгөжээ. Хүү хайрлуулах ихэд дуртай байв. Яагаад гэвэл жирийн оюун ухаантай хүү өөрийн гаднах дүр төрх сонсголын гажигаас болж сургуулийнхаа хүүхдүүдэд байнга шоолуулан хочлуулдаг байсан юм. Ээжээсээ “Яагаад намайг хүн биш амьтан ч биш ийм муухай төрүүлэв” гэж ихэд уйлсаар орж ирэхдээ олон удаа асууж байжээ. Хүү амьдралынхаа зорилгыг тодорхойлох насан дээрээ ирэхдээ бусдын дорд үзсэн харцны өмнө хүчтэй байж болдгийг мэдэрч эхэлсэн байв. Тэр байнга инээмсэглэнэ. Царайны төрхийг нэгэнт өөрчилж чадахгүй учир биеэ хөгжүүлж хамгийн гол харилцаа болох ухаалаг үгсийг хэн нэгэнд заавал хэлдэг болов. Цэнгээний газар зөөгчөөр ажиллан, давхар сурч боловсрон удалгүй эхнэртэйгээ танилцан гэрлэсэн. Жон одоо сурган хүмүүжүүлэгч багш болсон билээ.

Тэрээр өөрийнхөө тухай “Миний төрсөн эцэг эх намайг төрүүлсэн ч эцэг эх байхаас албан ёсоор татгалзсан юм.
Надруу чиглэсэн харц болгон циркийн алиалагчыг харах мэт гайхшрал, дооглол тохуурхалаар дүүрэн байхад, хэн нэгэн ийм муухай хүн амьд явж байхад!!! хэмээн чичилж байхад, бүх хүүхдүүд элгээ хөштөл шоолон хөхөрч байхад элгэндээ тэвэрч бусдаас хэн ч өмөөрч чадахгүй, бусдын адил намайг шоолон намайг түлхэн холдсон тэдгээр хүмүүсийг зөвхөн сайхнаар хүлээн авах сэтгэлийг өөртөө бий болгож чадсандаа л амьдралд баярладаг” хэмээсэн нь бий.

Түүний амьдралын түүхээс нуршвал, бага зэрэг гунигтай. Учир нь түүнийг ийм генийн өөрчлөлттэй төрсөн болохоор төрсөн эцэг эх нь бүр багад нь орхижээ. Гэвч сайхан сэтгэлт хүүхэдгүй гэр бүл түүнийг үрчлэн авч өдий болтол нь өсгөж хүмүүжүүлжээ. Одоо тэр сайхан ажил, хөөрхөн найз охин, сайхан хамт олонтой. Түүнд бүх зүйл бий. Гэхдээ түүний сэтгэлд өөртэй нь адил өвчнөөр шаналж буй олон хүүхдийн төлөө гэсэн зүрх үргэлж цохилж байдаг. Түүний өвчний талаар тодруулбал, генийн хам шинждээ 5-р хромсом гэмтсэн байна. иймээс түүний нүүрний яс унжсан хэлбэртэй ба арьс нь даган унажээ. Жон одоо унадаг дугуйгаараа дэлхийгээр аялж, өөртэй нь адил өвчтэй хүүхдүүд, тэдний эцэг эхтэй уулзаж, амьдрах итгэл урам зоригоор тэтгэж явна