Мисс Х.Баярмаагийн энгэр задгай гоёл ориг хөхийг нь гутааж орхив уу

1 month ago admin 0

Найруулагч аав, жүжигчин ээжийнхээ авьяас чадварыг өвлөж авсан мисс, жүжигчин Х.Баярмаа нэгэн үе урлагийн ертөнцөд шуугиулж явсан ч, “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлж оролцоод загварын чиглэлээр ажиллах болсон. Мэргэжлийн фото моделиудаас дутахааргүй туршлагатай гэгддэг тэрбээр анх “Дэлхийн мисс”-т оролцохын тулд загварын агентлагт суралцаж байсан түүхтэй.

 

Өдгөө алс холын Америк улсын Миссури мужийн их сургуульд суралцаж буй мисс, жүжигчин маань бас ч гэж ганцаардаагүй бололтой. Тэрбээр УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Акапелла” хамтлагийн дуучин Б.Одбаяр нартай цуг нэг ангид суралцаж байгаа аж. Түүгээр ч барахгүй, саяхан зохиогдсон урлагийн арга хэмжээнд эх орноо төлөөлөн чамгүй амжилттай оролцсон гэнэ. Харин энэхүү арга хэмжээнд чамин загвар бүхий энгэр задгай даашинзаар гангарч ирсэн нь олны хараанаас мултарсангүй.

Эх орондоо зохион байгуулагдсан томоохон арга хэмжээнд энэхүү даашинзаар гоёж ирээд багагүй шуугиан тарьсан Х.Баярмаа харийн залуусыг ч баахан балмагдуулаад авч. Гэхдээ үзэгч фэнүүд нь түүний энэ гоёл гоо үзэсгэлэнг нь тодотгохоос илүүтэй унжиж суларсан “ориг” хөхийг нь гутааж орхилоо хэмээн дургүйцсэн юм байх. Үнэндээ гоо сайхны мэс засал хийлгээгүй боловч залуу бүсгүйн ганц “бахархал” нь жүжигчин Г.Отгонцэцэгийн томруулсан хөхнөөс ч онцгүй харагдаж байгааг нуух юун.