Европын мөнгөний багш Бодо Шефер зөвлөж байна

4 months ago admin 0

Хэдэн жилийн өмнө орчуулагдан хэвлэгдсэн Бодо Шеферийн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” хэмээх номыг та уншиж байсан уу. Хэрвээ уншсан бол түүний амьдралын товч түүхийг унших гэж байна. Харин уншаагүй бол “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” гэх сонирхолтой номыг зохиогчийн товч түүх, номнуудынх нь агуулгыг унших гэж байна. Тооцоотой, нягт нямбай Германчууд хүртэл түүний номыг уншиж санхүүгийн сахилга батад суралцсан гэдэг. Эцэст нь таныг уг номыг уншаарай гэж сануулах байна. Та ном унших дургүй бол CD-гээр нь аваад сонссон ч болно. Нэрт уран уншигч Равдан гуай их сайхан уншсан байдаг. Ингээд таны санхүүгийн сахилга батад амжилт хүсье. Бодо Шеферийн товч түүх, зохиосон номын агуулгыг таалан уншина уу.

 

Бодо Шефер Европын №1 санхүүгийн зөвлөх зохиолч бизнесмен юм. Түүний сургалтууд Герман, Бельги, АНУ, Турк зэрэг олон оронд амжилттай явагдаж байна. Бодо Шефер бол Тайм-менежментийн салбарт санхүүгийн удирдлагаар мэрэгшсэн хашир туршлагатай, хосгүй сэтгэдэг нэрд гарсан хүн билээ. Өөрийн эх орон нэгт Германчууд Бодо Шеферыг “Санхүүгийн Моцарт” гэж нэрлэдэг. Түүний ном товхимол, санхүүгийн сургалтын материалууд нь дэлхий даяар өргөн тархаж, олон түмний санхүүгийн болон бусад орчин үеийн асуудлаар сургалтын материал болсоор байна.

Бодо Шефер гэнэт л амжилт олж нэрд гараагүй нь мэдээж. Тэр 16 насандаа Америкт ирж 26 настайдаа амьдралын туршлага бага, алдартай үйдлийн улмаас бүрэн дампуурч 75 мянган маркийн өрөнд унав. Бодо энэ хүнд байдлаасаа гарах ер бусын арга олжээ. Тэр хэчнээн алдартай тамирчин ч гэсэн заавал дасгалжуулагчтай байдаг болохыг санаж, түүнд ч мөн “санхүүгийн дасгалжуулагч” хэрэгтэй юм байна гэж шийдэв. Хожим тэр “ Хүн бүхэнд гараас нь хөтлөн урагш нь дагуулж явах чадвартай хүн идэвхтэй туслагч хэрэгтэй юм байна. Баян хүмүүс бүгд л өөрийн гэсэн дасгалжуулагчтай байдаг” гэж бичсэн байдаг.

Удаан гэгч эрсний дараа Бодо Шефер нэгэн арга хэмжээний үеэр америкийн тэрбумтны үг хэлэхийг сонсч, өөрийн багш халамжлан хүмүүжүүлэгчээ олов. Энэ хийморлог үйлдвэрийн эзэн, тухайн үед халаасандаа мянга хүрэхгүй доллартай байж нефтийн пүүс байгуулж байжээ. Тэр найман жилийн дотор найман зуун сая ам.доллар олсон юм. Тэр бусад хүмүүсийн дэмжлэг, мөнгөөр мөрөөдлийн төслийг ч хэрэгжүүлж болно гэж тун үнэмшилтэйгээр ярьж байлаа. Бодо Шефер түүний итгэлийг олж тэр хамтран пүүс байгуулав. Хоёр жил хагасын дараа тэр “америк дасгалжуулагчийн” удирдлага дор ажиллаж амьдралдаа анх удаа сард 100 мянган марк олов. Тэгээд хөрөнгөө арвижуулсаар саятан болж өөрөө гайхамшигтай дасгалжуулагч боллоо.

Бодо Шефер арав гаруй жил мөнгө амжилт, аз жаргал гэсэн асуудлыг эрхэлж байгаа ба баялгыг бүтээж сурах нь нисч сурах усанд шумбах эсвэл программ зохиохтой адил гэж тэр ярьдаг. “Мөнгө бидэнд тохиолдлоор олддоггүй. Мөнгөний асуудал бол ямар нэг энергийн хэлбэртэй байж бид бодит зорилгын төлөө хэдий чинээ энергээ чиглүүлнэ төдий чинээ их мөнгө олж авна” үнэхээр ч аз хийморьтой яваа хүмүүс илүү их мөнгө цуглуулдаг нь үнэн ажээ. Нэг хэсэг нь түүнийг өөрийнхөө тулд хадгалж арвижуулж байхад нөгөө хэсэг нь нийгэмд, ойр дотныхондоо зориулж ашигладаг ажээ. Тэд бүгд л албадан ажиллуулж чаддаг хүмүүс юм.

“Би хэзээ нэг цагт мэдсэн сурснаа хүмүүст дамжуулахыг хүссэн. Мөнгөтэй болно гэдэг юуны өмнө эрх чөлөөтэй бусдаас хамааралгүй амьдрах боломж олно гэсэн үг. Би хамтран ажилласан хүн болгонд санхүүгийн тусгаар байдалтай болоход нь дэмжиж тусалж байхаар өөртөө амлалт өгсөн юм. Сайн хүмүүсийн гарт орсон мөнгө эздийгээ төдийгүй улс орон нийгмийг нийтэд нь аз жаргалтай болгодог” гэж Бодо Шифер ярьдаг байна.

Ингээд түүний дэлхийн олон орны хэл дээр гарсан хамгийн алдартай гэсэн номуудын товч агуулгатай танилцья. Монгол хэлээр ч гэсэн зарим нэг ном нь гарсан байдаг билээ.

1. Эмэгтэйчүүдэд мөнгө ашигтай

Орчин үеийн эмэгтэйчүүд аль хэдийнээс энэ номыг хүлээж байлаа. Тэр өнөөг хүртэл өөрийн санхүүгийн асуудлыг хүчтэй хүйсийн төлөөлөгч эрчүүдэд бүхэлд нь даатгаж мөнгөнд зохих анхаарал тавьдаггүй байлаа. Энэ бүхний төгсгөл ирлээ! Та нарын санхүүгийн тусгаар тогтнолын цаг боллоо! Эмэгтэй хүний хэв шинж мөнгө мэдэж зарцуулахад үнэхээр тохирно. Бодо Шефер ба Карола Ферстль нар, эмэгтэйчүүд өөрийн хувийн “сангийн сайдын” үүргийг хэрхэн амжилттай, хөнгөхөн биелүүлж байгаа талаар гоо үзэсгэлэнт хатагтай нарт нүдэнд харагдтал өгүүлжээ. Мөнгө үнэхээр эмэгтэйчүүдэд ашигаа харуулж тэдэнд эрх чөлөө олгож байна.

2. Мөнгөний цагаан толгой

Энэ түүхийг унших нь танд юу өгөх вэ? Хэрэв та “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам”-тай танилцсан бол “Mөнгөний цагаан толгой” таны аливаа асуудлын ойлголтыг гүнзгийрүүлж, магадгүй та шинэ зорилго сонголт олж авах юм уу хуучныгаа шинэчлэн сэргээх болно. Хамгийн чухал нь та өрийн үйл ажиллагааг өөрөөр харж бүтээлчээр шийдэх буюу илүү их ашиг гарган авч чадна.

3. Санхүүгийн тусгаар тогтнолд хүрэх зам

Ихэнх хүмүүст мөрөөдлөө хэрэгжүүлж амьдрахад юу саад болдогийг та мэдэх үү? Тэгвэл мөнгө ба дахин мөнгө. Мөнгө бол амьдралд хандах хандлагын билэгдэл, амжилт ололтын хэмжүүр болдог. Гэхдээ мөнгө бидэнд тохиолдлоор олддоггүй. Мөнгөний асуудал бол ямар нэг эрчим урсгал илгээнэ, төдий чинээ их мөнгө олж авна.

4. Санхүүгийн оргил өөд хийх дайралт

Энэ ном таныг сайн сайхан эд баялагт ойртуулаад зогсохгүй танд гүн сэтгэгдэл төрүүлнэ гэж найдаж байна. Би таныг нүүр тулан танихгүй ч гэсэн, энэ номыг гартаа барьсан бол та байгаа байдал хүрсэн зорилгодоо тайвширдаггүй ер бусын хүн байж тараа. Та бол өөрийн түүхээ туурьвиж, өөрийн амьдралыг үлгэр болгож чадах хүн юм. Энэ ном танд бүх талаар тус болоосой гэж чин зүрхнээсээ хүсэн ерөөж байна гэж бичжээ.

5. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам

Зохиогч нь энэ номынхоо шинэ хэвлэлд өргөн олон уншигчидад хувийн эд баялагаа хэрхэн бүтээж, яаж хадгалах, яавал өсгөж үржүүлэхийн нууцыг дэлгэж энгийн хялбар үр дүнтэй арга хэрэглэн санхүүгийн тусгаар тогтнолд яаж хүрч болох талаар хүүрнэн өгүүлнэ.

6. Зан аалиа засангаа амжилтаа жолоодох нь

Дур булаам амьдралын ноён нуруу нь бидний зан ааш гэдэг нь нууц биш. Амжилтанд хүрэх, аз жаргалтай байх, эергүү санаатай байж, эргэн тойрныхондоо баяр хөөр бэлэглэх зэрэг үйлдлүүдэд зан аалиа хэрхэн эмхлэн зохицуулж байх талаар зохиогч номондоо өгүүлсэн байдаг.

7. Хэрхэн их мөнгө олж, жилийн орлогоо 20%-иар өсгөх вэ?

Энэ номыг уншаад зохиогчийн бүх зааврыг хэргэжүүлбэл арван хоёр сарын хугацаанд таны орлого багаар бодоход 205 хувиар өснө гэж зохиог ч нь баталгаа өгч байна. Энэ бол үйлдвэрийн эздэд, компанийн захиралуудад, албан хаагчдад ч хамаатай. Энэ ном танд л зориулагджээ гэдгийг та унших болно. Зохиогч олон жил сургалт явуулж байна. Хэдэн мянган хүн түүний номд бичигдсэн арга, стратегийн тусламжаар өөрийн орлогоо үлэмж их өсгөсөн юм. Тэгэхээр танд ч бас боломж байна!

8. Ялан дийлэгчийн дүрэм

Ихэвчлэн бусад хүмүүс бидний тухай юу нь бидэнд муу юу нь сайн болох талаар тодорхойлж, бид ч хүлээн зөвшөөрдөг. Өөрсдөө бага юманд сэтгэл, ханадаг. Харин үнэндээ бид бүхэнд, хүн бүхэнд ялагч болох боломж бий.

Бодо Шиефер бидэнд ялан дийлэгчийн шалгарсан 30 дүрмийг авсаархан, ойлгомжтой сонирхолтой хэлбэрээр өргөн барьж байна. Уг номонд амьдралын бүх хүрээнд нэр хүнд алдар нэр горьдсон зорилгодоо хүрэхэд бидэнд тус болох нэн чухал стратеги арга замуудыг илтгэн өгүүлнэ. Бүлэг бүхний төгсгөлд, та амьдрал ахуйдаа шууд туршин хэрэглэж болохуйц дадлагын ажлуудыг олж үзнэ. Номыг уншиж үзсэнээс хойш сарын дараа таны амьдрал, таны ертөнцийг мэдрэх ойлгоц сайн тал руугаа өөрчлөгдөж байгааг та баяртайгаар олж мэдрэх болно. Ялан дийлэгчидын дүрэм танд танд өөрийгөө, өөрийнхөө амьдралыг бүрэн хянаж байх, орчин тойрныхоны шүүмжлэл саналд зөв хандах, өөрийгөө чамлах сэтгэлийг амжилтанд хүрэх урам зориг болгох, их мөнгө олох, жинхэнэ нэр хүндэд хүрэхэд чинь тус болно.

1-р дүрэм: Шийдвэр гарга
2-р дүрэм: Байнга сурч хөгж
3-р дүрэм: Энэ өдрийг ухамсартай амьдарч өнгөрүүл
4-р дүрэм: Орлого өгөх үйлдэлд төвлөрч ажилла
5-р дүрэм: Нэр хүнд ол
6-р дүрэм: Хөдөлмөрлө
7-р дүрэм: Зан байдлаа зөв ашигла
8-р дүрэм: Бэрхшээлийг давж сур
9-р дүрэм: Дугуй бүү бүтээ
10-р дүрэм: Эрчээ ав. (Хурдаа ав)
11-р дүрэм: Мөрөөд, мөрөөдлөө хэрэгжүүл
12-р дүрэм: Бие бялдраа хянаж бай
13-р дүрэм: Хүн ойлгосонгүй гэж замаасаа бүү хазай
14-р дүрэм: (110 хувь) хүчээ дайчлан ажилла
15-р дүрэм: Өөрийн асуудлыг өсөж хөгжихдөө ашигла
16-р дүрэм: Өөрөө өөртөө захирагч захирагдагч бай
17-р дүрэм: Өмнөө өндөр зорилт тавь
18-р дүрэм: Бусдад дутагдаж байгаа зүйлийг нь өг
19-р дүрэм: Өөрийгөө бүү алмайруул
20-р дүрэм: Эерэг талын жишээ болж бай
21-р дүрэм: Чухал ажлыг аль болох түргэн эхлүүл
22-р дүрэм: Бүх хариуцлагыг өөр дээрээ ав
23-р дүрэм: Айдсаа хязгаарлаж сур
24-р дүрэм: Өөрийн хүчтэй чанарууд дээр төвлөр
25-р дүрэм: Өгөөд, хагац (өгсөн бол баяртай гэж бай)
26-р дүрэм: Өөрийн мөнгийг ухаантай ашигла
27-р дүрэм: Суурийг тэвчээртэй барьж босго
28-р дүрэм: Өөрийгөө үлгэр дууриалал болгох хүмүүсээр хүрээлүүл
29-р дүрэм: Сэтгэл ханамжгүй байдал бол хөдөлгөгч хүч гэдгийг ойлго
30-р дүрэм: Галуу биш бүргэд бай

Орчуулсан: Ж.БАДАРЧ