П.Анужин: Харь! Охин насаа хүндэтгэ!

4 months ago admin 0

Хөтлөгч П.Анужин нийгэмд болж буй үзэгдлийг өөрийн өнцгөөс голыг нь олон тун ч мэргэн хэлээд авдаг нэгэн. Өчигдөр болж өнгөрсөн “Эр цэргийн баяр”-ийн өдрийг тэмдэглэн согтуу гуйвж, зодоон цохион хийж буй залуусын тухай мэдээлэл чамгүй олон байсан бөгөөд цэрэгт яваагүй учир энэхүү баярыг тэмдэглэхээс татгалзсан залуус ч мөн харагдаад авсан. Гэтэл өсвөр насныхан уг баярыг тэмдэглэн согтуу гуйвж явахтай таарсан П.Анужин энэ тухай “Эр хүн хэлсэндээ, Эмээлт морь харайсандаа гэдэг. Эр хүний үг даацтай байх ёстойг өвгөд ийн захиж үлдээжээ! Монгол эрсийн хийморь өөдөө, үг даацтай, үйл дэлгэр байх болтугай! Гудманд жоохоон “банди” согтоод уначихсан, найз охин нь татаж чангаагаад, хувцсыг нь цэвэрлээд зогсож байх юм. Охин наснаас үүрэх ачаа энэ биш! Харь! Охин насаа хүндэтгэ!” хэмээн шүүмжлээд авчээ