Сүнстэй хэрхэн харьцах вэ буюу “Амьд хүмүүсээсээ айж явцгаа” гэж сүнс хэлэв

2 months ago admin 0

Харилцаа холбоо тогтоож байсан түүх
Хүмүүсийн сүнсний ертөнцтэй холбогдсон түүх бол хүн төрөлхтөн үүсэн бий болсон тэр цаг хугацаанаас эхлэлтэй. Анхны хүмүүс сүнсний ертөнц зэрэгцэн оршиж байдгийг яаж мэдэж байсан нь ойлгомжгүй ч магадгүй тэд биднээс илүү энэ ертөнцийг мэдэрч чаддаг эрхтэнтэй байсантай холбоотой байх. Тэд хамгийн түрүүнд Сүнсийг “талийгаач болсон төрөл төрөгсдийнх нь сүнс, хий санаа” гэж ойлгодог байсан бөгөөд сүүлд нь хүмүүс түүнийг бурханчилж үздэг болсноор төрөл бүрийн бурхан шүтээн үүсэн бий болжээ. Харин манай үеийн хүмүүс сүнсний ертөнцийн тухай бараг мартсан бөгөөд ертөнцөд ганцхан бурхан л бий, харин өөр төрлийн шүтээн гэж үгүй гэж боддог болсон билээ. Гэхдээ ертөнц илүү түвэгтэй, нарийн бүтэцтэй юм.

Та бүхэн сургуулийн ширээний араас манай гарагийн бүхий л ард түмэн өнгөрч одсон өвөг дээдсийнхээ Сүнстэй харьцдаг байсан тухай дуулж, мэдсэн биз. Энэхүү ер бусын харилцааг тусгай хүмүүс болох домч, шидтэн, бөө удган нар хийж чаддаг байсан гэдэг. Тухайн үед Сүнсийг “Аврагч сахиусан тэнгэр” буюу хүмүүсийг хамгаалагч гэж үздэг байжээ.
Түүнд хандан зөвлөгөө, тусламж хүсдэг байсан агаад Сүнс ч тэднийг эмчилж, байгалийн гамшиг, дайсантай тэмцэхэд нь тусладаг байсан аж. Тэр үед сүнсний ертөнцийг бодит амьдралын үргэлжлэл мэтээр үздэг байсан байна. Мөн яг одооны Бурхан шиг тэр Сүнсний ертөнц хүмүүст туслах үүрэгтэй байсан байна.

Хүмүүс Сүнсийг бурханчлахын хэрээр бурхдын тоо ч нэмэгдсээр байв. Бурхад гэдэгт байгалийн лус савдаг, хүмүүсийн сүнс, тэр ч бүү хэл цаг үргэлж ирдэг байсан харь гарагийнхныг оруулан тооцдог байлаа. Мөн ийм төөрөгдөл гаргахгүйн тулд нарийн түвэгтэй сүнсний ертөнцийг удирдаж байдаг Дээд Оюун ухаан буюу Бурхан байдгийг батлах нэг бурханы сургааль “monotheistic doctrine” хэрэгтэй болов. Шинэ сургааль бидний амьдрал хэрхэн зохион байгуулагдсан хийгээд түүний утга учрыг хүмүүст ойлгуулах ёстой байлаа. Гэвч хүмүүс л болсон хойно бүгдийг орвонгоор нь эргүүлж орхив. Тэр сургаал шинэ сүм хийд, болон төр улсад үйлчлэх ёстой болжээ. Засгийн эрхэнд байгаа хүмүүс нэгдсэн, хүчирхэг шашны нөлөөгөөр ард түмнийг удирдахад хялбар болж, дээрмийн дайн явуулахад нь тус болно гэдгийг ойлгож байлаа. 1000 гаруй жилийн турш засгийн эрхэнд гарах, олз ашиг олох тэмцэл сүм хийдийнхний хийдэг цорын ганц ажил байсаар ирсэн. Тэдний эхлүүлсэн загалмайтны аян дайн хэдэн зуун жил үргэлжилж, олон зуун сая хүний амь насыг авч одсон байдаг.
Мөн тэр цагаас эхлэн сүм хийдийнхний Сүнсэнд хандах хандлага их сонирхолтой болж ирсэн байдаг. Нийтийн тооллын 325 онд Сургаалиас Никейн сүмд түүний хамгийн чухал хэсэг болох “Сүнс эргэн төрдөг тухай” хэсгийг авч хаясан юм. Ингэж л “Барууны” шашин, дорно дахины Буддизмаас асар их ялгаатай болсон хэрэг.

Орчин үеийн сүнс судлал, спиритизм
Орчин үеийн сүнс судлал, спиритизм XIX зууны үед үүсэн бий болжээ. Тэр үед Сүнс судлал хэзээ ч байгаагүй далайцтай болж өргөжиж байсан гэдэг. Америк, Европ болон Орост олон тооны сүнс судлалын нийгэмлэг байгуулагдсан байлаа. Ийм сэдэвт сонин сэтгүүл, ном олон тоогоор гарах болжээ. Тухайн үеийн нэр алдартай олон хүмүүс түүний дотор эрдэмтэн, зохиолчид, тэр ч бүү хэл улс төрчид энэ сэдвээр ар араасаа олон тооны ном хэвлүүлсэн байдаг.

Бүхий л ертөнц учраа олохоо байж, энэ бол христийн шашныг солихоор гарч ирж буй “шинэ сургааль” хэмээн ойлгох болов. Ямар сайндаа алдарт зохиолч Артур Конан-Дойл “Тив дамнасан энэ солиорол нэг бол жинхэнэ халдвартай ухаангүй явдал, эсвэл оюун санааны хувьсгал” хэмээн бичиж байхав дээ. “Сүнсний ном”, “Сүнстэй харьцагчийн судар” хэмээх сүнс судлалын номуудаараа нэрд гарсан Аллан Кардек 1864 онд “Хүмүүс шинэ сургаалийг нухацтайгаар авч үзэж байна. Энэ нь асар их хурдацтайгаар тархаж байгаа” хэмээн бахархан бичиж байлаа.
Гэхдээ энд нэг зүйлийг тайлбарлахад “Сүнсний сургааль нь “цор ганц бурханы” эсрэг зүйл байсангүй харин бидний дээр дурдсан НТ-ын 325 онд Никейн сүмд сургаалиас хасагдсан “хойд төрөл” байдаг үзлийг л эргүүлэн сэргээх оролдлого байсан юм. Үнэнийг хэлэхэд XX зууны эхээр манай дэлхий агуу нээлтийн өмнө тулж ирсэн байсан бөгөөд хэрэв энэ нь хэрэгжсэн бол эдүгээ бидний ертөнцийг үзэх үзэл, манай гарагийн амьдрал бүхлээрээ өөр байх байлаа. Гэвч 1914 оноос 1945 он хүртэл үргэлжилсэн 30 жилийн дайн энэ үйл явцыг дахин 100 жилээр ухраасан гэхэд болно.

Дэлхийн II дайны дараа Сүнсний ертөнцтэй харьцах харилцаа дахин сэргэсэн бөгөөд энэ удаа төгс түвшингийн буюу эдүгээ ченнелинг гэж нэрлэгддэг болсон юм. Энэхүү шинэ механизмын ачаар уг харилцаа зөвхөн манай гарагийн Сүнсний ертөнцтэй бус өөр гараг ертөнцийн соёл иргэншилтэй харьцах боломжийг бүрдүүлээд байгаа юм. Хэрэв урьд цагт сүнс үл мэдэгдэх, үл харагдах зүйл хэмээн нээж байсан бол одоо бид хэнтэй ярьж байгаагаа мэддэг болох гэж байна. Энэ харилцааны хэв маягт ямар ч гайхамшигтай, ид шидтэй зүйл байхгүй бөгөөд хүн бүрт байдаг зайнаас бодлоор харьцах буюу телепатийн арга юм. Хүн бүрт энэ чадвар өндөр хөгжөөгүй байдаг ч “өөр ертөнцийн оюун ухаан” өөрөө ченнелинг хийх чадвартай хүмүүсийг сонгодог болжээ. Ер нь урьд, эрт цагт ч ийм байсан хэмээн эрдэмтэд үзэж байна.
Өнөө цагт хүмүүс бид ертөнц хэрхэн бүрэлдсэн хийгээд хүний амьдралын утга учир чухам юунд байдаг гэдгээс хэтэрхий хол тасарсан байна. Энэ нь өнөөдөртөө бидний сүнсийг үгүй хийж байгаа бол маргааш манай соёл иргэншлийг устгах тийм л байдалд ороод байна.

Сүнс судлал, спиритизм гэж юу вэ?
Спиритизм гэдэг нь сүнс болон хүний эрчим хүч, энергийн тусламжаар Сүнсний ертөнцтэй холбоо тогтоохыг хэлнэ. Монголчуудын хувьд үүнийг бөө мөргөлийн хүчээр хийдэг. Хэрэв та энэ нийтлэлийг анхааралтай уншиж буй бол та бид хоёр хүний биеийн дотор орших тэрхүү СҮНС юм гэдгийг ойлгосон байх аа. Сүнсэнд оюун санааны болон махбодын бие бий. Хүмүүс үхэхдээ өөрийнхөө махан бодийг алддаг. Харин оюун санааны бие үлдээд сүнсээ хамгаалах үүргээ гүйцэтгэдэг байна. Нэгэн Сүнсний “ярьсанаар” бол Сүнсэн бие “маш онцгой материас бүрэлдсэн” байдаг бөгөөд сүнсний өөрийнх нь хүссэн ямар ч хэлбэрт хувирч чаддаг гэнэ. Мөн сүнс хүсвэл эд зүйлсийг өргөж зөөх, эсвэл авч шидэж чаддаг байна. Мөн харагдахыг хүссэн үедээ хий үзэгдэл болон гарч ирдэг ажээ. Мөн хана, туурга нэвтэлж чаддаг хэмээн “сүнснүүд” өөрсдөө медиум “сүнсэнд биеэ зээлдүүлэгч” хүмүүст ярьсан байна.

Үхсэнийхээ дараа хүмүүсийн сүнс нэг хэсэгтээ амьд байсан үеийнхээ дүр төрхийг хадгалж чаддаг гэнэ. Яг энэ төрхөөрөө хүний сүнс үхсэнийхээ дараа ойр дотныхондоо харагддаг ажээ. Та амьд ахуйдаа хэн нэгний сүнстэй харьцдаг байсан бол үхсэнээрээ махан биеэ гээж, өөрөө сүнс болно. Харин таныг амьд ахуйд харьцаж байсан сүнс махан биеийг олоод тантай эргэн харьцахыг үгүйсгэх аргагүй.
Сүнс гэдэг бол өчигдрийн хүмүүс шүү дээ. Тэдэнд манай материаллаг ертөнцөд үлдсэн өөрийн нэр ус, овог, хуучин гэр орон, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь бий. Энэ бүхний тухай мэдэхийг хүсвэл “Сүнсний ном” хэмээх дээр дурдсан Аллан Кардек гээч спиритист эрхмийн ном байдаг юм. Ер нь товчхондоо спиритизм гэдэг нь сүнсэн биетэй болсон ах, дүү нартайгаа харилцах харьцааг л хэлээд байгаа хэрэг.

Сүнсийг хэрхэн дуудах вэ?
Сүнс дуудах нь тийм ч хэцүү хэрэг биш. Гэвч спиритизмын энэ зан үйлд ул суурьтай хандах ёстой юм. “Сүнсний самбар” гээч бидний хүүхэд байхаас мэдэх зүйл энд давын өмнө хэрэгтэй. Гэхдээ үүнийг ашиглан нөхөр эсвэл эхнэр болох хүнээ мэдэх зэрэг шал тэнэг юм асуух хэрэггүй байдаг хэмээн сүнснүүд өөрсдөө “ярьсан” байдаг ажээ. Мөн тэнэг, аймхай, гадны нөлөөнд амархан автдаг, тэгээд мэдээж хүүхдүүд “сүнс дуудах” хэрэггүй хэмээн сүнснүүд өөрсдөө “зөвлөсөн” байдаг гэнэ. Гэхдээ одоог хүртэл, тухайлбал Америкт гэхэд “Сүнсний самбар”-ыг хүүхдийн тоглоомын дэлгүүрт зардаг нь гайхалтай.

Харин энэ их аймаар байдаг уу? Энэ асуултад бас л сүнснүүд өөрсдөө “Амьд хүмүүсээс илүү айх хэрэгтэй. Тэднээс хамаг муу муухай юм гардаг” хэмээн хэлсэн байдаг ажээ. Хамгийн энгийн сүнсний самбарыг Том цаас аваад түүн дээр хоёр эгнээнд цагаан толгойн үсгийг бичиж зооно. Мөн 0-9 хүртлэх цифрийг бичээд доод талд нь хоёр тойрог зурна. Нэгэн дээр нь “Тийм” нөгөөд нь “Үгүй” гэж бичих хэрэгтэй. Тэдгээрийг холин том тойрог зурна. Яг тусгайлсан самбар байхгүй бөгөөд таны үйлдсэн самбар эвтэйхэн байхад л хангалттай. Мөн энгийн аяга, эсвэл тавган дээр сум зураад хөмөрч тавина. Хэрэв та сүнстэй байнга харьцахаар шийдсэн бол “Энэ холбооны хэрэгслүүдээ” улам сайжруулах хэрэгтэй болдог ажээ.

Энэ зан үйлдээ маш нухацтай төлөв түвшин хандаж, үг яриагаа ч хянах хэрэгтэй байдаг аж. Учир нь, таныг бэлдэж байх хооронд сүнснүүд хэдийнэ ирчихээд та бүхний юу ярьж байгаа хийгээд юу бодож байгааг хараад зогсож байж магадгүй юм. Та түүнд яаж хандана, сүнс танд яг адилхан хариу барина гэдгийг бодох хэрэгтэй. За, энэ зүйлд итгэх эсэх нь таны хэрэг ч дэлхий дээр яг одоо хоёр сая орчим хүн ийм маягаар сүнстэй харьцах гэж оролдон сууж байгаа гэнэ.