Александр Шепсийн зөвлөсөн ажил, албан тушаалд амжилт дагуулах сахиус

3 months ago admin 0

Гялалзсан амжилтад хүрэхийг мөрөөддөг хүмүүст Александр Шепс нэлээд хэдэн ашигтай зөвлөгөө өгч байна. Бизнес, албан тушаалд амжилт дагуулдаг сахиус болгон ажил хэрэгч хүн бүрийн өдөр тутам хэрэглэдэг ердийн зүйлсийг ашиглаж болно гэдгийг сонсоход үнэхээр гайхахгүй байхын аргагүй. Хүний байнга хэрэглэдэг, дасаж сурсан аливаа эд зүйл онцгой энергитэй байдаг. Иймд ажилдаа амжилт дуудахад чухамдаа эдгээр зүйлсийг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой тухай Александр Шепс өгүүлээд гагцхүү зарим нэг эд зүйлийн ид шидийн өвөрмөц мөн чанарыг мэдэж авах шаардлагатайг сануулж байна.

Үзэг. Зөвхөн сайны ерөөлтэйгөөр бэлэг болгон авсан үзэг л ид шидийн гайхамшигтай чанарыг агуулдаг гэнэ. Үзэг хэмээх энэхүү сахиусны хамаг хүч хурц үзүүртэй хэлбэрт нь оршдог. Таны сахиус аливаа нэг бодлогогүй алхам хийхээс сэргийлж чадна. Зөв сонголт хийж, шийдвэр гаргахын тулд эргэлзээнээсээ салах хэрэгтэй. Чухам ийм тохиолдолд та гартаа үзгээ эргүүлээрэй. Үнэн зөв шийдэл өөрөө толгойд тань ороод л ирнэ. Аз дагуулсан үзгээ биеэсээ салгаж болдоггүй. Аливаа бичиг баримт, гэрээ хэлцэлд зөвхөн энэ үзгээрээ гарын үсэг зурснаар ажил тань амжилттай, та өөрөө сэтгэл хангалуун аз жаргалтай байх болно.
Цаг. Ажил алба, бизнест амжилт хүсдэг хэнд ч цаг хамгийн хүчтэй сахиус болно. Ялангуяа даруухан, шийдэмгий бус хүмүүст өөртөө итгэх асар их итгэл төрүүлдэг хамгийн тохиромжтой сахиус. Түүнээс гадна цаг гэрээ хэлэлцээний явцад их таатай нөлөөлдөг гэлцдэг. \”Хэрэгтэй хүнтэйгээ” харилцах явцад өөртөө илүү их боломж, хүссэн ашиг олж авахын тухайд том бугуйн цаг сахиус болгон зүүх хэрэгтэй гэнэ.
Тэмдэглэлийн дэвтэр ч нэг адил ид шидийн асар хүчтэй сахиус болж чадна. Өөрийнхөө ажлын өдрөө зохицуулж, хувиарлахдаа тааруу, аливаа ажлаа амжуулж чаддаггүй нэгэнд хамгийн тохиромжтой чухал зүйл. Хэрэгтэй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд энэхүү сахиус их үүрэгтэй байж чадна. Санаж сэдсэн, бодож төлөвлөсөн ажилдаа толгой нь эргэсэн уймраа нэгэнд хамгийн хэрэгтэй сахиус. Тэмдэглэлийн дэвтрийн тань цаасны энерги бүх ашигтай мэдээллийг цуглуулж, хэрэггүйг нь хасангаа эзэндээ төлөвлөсөн ажлаа бүтээхэд нь хамгийн шаардлагатай санааг өгөх болно.
Тоглоом. Жижигхэн тоглоом, өхөөрдөм хөөрхөн зүүлт эсвэл ямар нэг жижиг гоёл чимэглэлийн зүйл ажилд тань амжилт дуудаж болно. Ийм сахиус гэрээ хэлцэл хийх болон хүмүүстэй ярьж харьцах явцад их чухал үүрэгтэй. Хажууд тань сахиус байгаа цагт уулзалт, ярилцлага их амархан, элдэв саадгүй хүссэнээр тань аятайхан болж өнгөрнө. Ийм сахиусны эзэн өөрийнхөө хурц ухаан, хошин мэдрэмж, итгэл бишрэлдээ санаа зовохгүй амгалан байж болно. Харин ийм сахиус аливаад шийдэмгий биш, хариуцлагагүй, салан задгай, тогтворгүй зан араншинтай нэгэнд хэрхэвч зохихгүй. Эдгээр бүх сахиуснууд бизнес, ажил, албан тушаалд амжилт дуудна хэмээн Александр Шепс зөвлөж байна. Ажил хэрэгч хүнд зайлшгүй шаардлагатай чанаруудыг бүрэлдүүлэхэд туслан эцсийн дүнд таныг амжилтанд хүргэнэ. Гэвч сахиус ямар ч гайхамшигтай шидтэй ч байсан өөрийн тань зүгээс хичээл зүтгэл үгүй бол таны аливаа бүх асуудлыг шийднэ гэдэгт сохроор итгэх хэрэггүй. Хэрвээ хүн өөрөө л амжилтанд хүрэхийг хүсэж мөрөөдөн, хичээж зүтгэхгүй бол сахиус нь өөрийнхөө хэмжээ түвшиндээ оноогдсон үүргээ бас биелүүлж чадахгүйд хүрнэ гэдгийг санаарай. Сахиус зүүлт гэдэг эзэндээ зайлшгүй шаардлагатай чанаруудыг идэвхжүүлж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Харин үлдсэн бүхнийг нь та өөрөө хийж гүйцэтгэх ёстой.