АРХИ ХЭМЭЭХ ИДЭЭГ АЛБИН ЧӨТГӨРҮҮД БИЙ БОЛГОЖЭЭ

3 months ago admin 0

АРХИ ХЭМЭЭХ ИДЭЭГ АЛБИН ЧӨТГӨРҮҮД БИЙ БОЛГОЖЭЭ

 

Архи хэмээх ундааны гарал үүсэл, зүй бус хэрэглэсний дараахь авир, үр дагаварын тухай Монголчууд эртнээс сургасаар ирсэн билээ.

Тэртээ эрт цагт Хурмаст тэнгэрт албин чөтгөрүүд сахиус шүтээдтэй заалдан байж хүн төрөлхтөнг хорлох санааг агуулж нэгэн ундааг үйлдэж замбууд илгээжээ.

Тэрхүү ундааг архи хэмээх бөгөөд

■1.Үхсэн хүний хүүрний мах
2.■Эргүүтсэн сармагчины тархи
■3.Галзуусан арслангийн зүрх
4.■Хорт могойн хэл
■5.Догшин мунхаг зааны хөөс
6.■Есөн бүжиглэгч эм шулмасын чөмөг
■7.Үхээр идэгч чонын нүдний цөцгий
8.■Бялуурч үхсэн хэдгэний бал
■9.Эм ягчасын умайн цус зэрэг есөн зүйлээс гарган авчээ.
.
Ингээд Архи уусан хүн
●1.Царай нь үхсэн хүн лугаа зэвхий даасан байдаг ба,
2.●Уусан дороо өөрийн ухаангүй болдог буюу сармагчин мэт бусдыг дуурайдаг
●3.Галзуу арслан мэт уур омогтой хүн бүр лүү үсчин агсагнаж байдаг
4.●Хорт могой адил харсан үзсэнээ хар хэл амаар хатгаж
●5.Галзуурсан заан лугаа харснаа хамхчиж байдаг
6.●Ёсөн бүжиглэгч эм шулам мэт тавьтаргүй
●7.Үхээр идэгч чонын нүд мэт гөлийж
8.●Бялуурч үхсэн хэдгэнэ адил донтож
●9.Эм ягчасын умайн бузраас болж үйл хэрэг нь дандаа уруудан байдаг болждээ…

Харин архи хэмээх энэхүү ундааг шүтэх бол сархад хэмээн хүндэтгэн, энэхүү сархад ундааны дэг буртагийг нь одуулж зөвхөн цэнгэлийг нь залдаг учиртай ажээ…

Тэгэхээр архи сархадыг хүртэхдээ :
“Буяныг нь тогтоож Буртагийг нь одуулж хайрла” хэмээн сэржимдэж уруул хүргэх төдий амсаж хэрэглэдэг ажээ…