УЛСЫН НАЧИН Э.ДАШ: БНХАУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН ҮЕ МӨЧНИЙ ТАРИА ХЭРЭГЛЭЭД ИЙМ ЗҮЙЛ БОЛЧИХЛОО

3 months ago admin 0

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал хуралдаж сэргээш илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасжээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс Өмнөд Солонгос руу явуулсан шинжилгээгээр улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар хоёр жилийн хугацаанд барилдахгүй юм. Тэд улс, аймаг, сум болон үндэсний бөхтэй холбоотой ямар ч төрлийн барилдаанд барилдах эрхээ хязгаарлуулж байгаа талаар энэ долоо хоногт МҮБХ-ноос мэдэгдсэн.

 

Барилдах эрхээ хасуулсан Улсын начин Э.Даш нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Допингийн шинжилгээг өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 17-нд авсан. Шинжилгээний хариу сар гаруй хугацааны дараа надад ирсэн. Шинжилгээгээр сөрөг хариу гарсан байсан. Тохойны бэртэлдээ хэрэглэсэн тухайн тарилгад допингид хамаарах хориотой бодис байсан юм билээ. Бэртэл гэмтэлтэй хүн аль болох хурдан өвчнөө эдгээж, эргээд хурдан барилдахыг л хүсдэг. Тиймээс хамгийн сайн гэсэн эм, тарилгыг л авч хэрэглэнэ шүү дээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн үе мөчний тариа хэрэглэсэн. Монголд нэг их зараад байдаггүй ч цөөн тоогоор орж ирдэг юм билээ. Би анх удаа авч хэрэглээд л ийм зүйл болчихлоо” хэмээн ярьжээ.