Таны уруул хагарч, хуурайшаад байвал анхаарлаа нааш нь хандуул!

3 months ago admin 0

Наранд шарагдах, шингэн дутагдсан зэргээс бидний уруул хатаж, хагарахдаа амархан байдаг. Арьс, гар хуурайшдаг хавар, зуны улирал ирсэнтэй холбогдуулан та бүхэндээ хэрхэн зөөлөн, булбарай уруултай байх энгийн аргуудаас хүргэхээр бэлтгэлээ. Сайхан уруулаар хайртыгаа үнсэж, эргэн тойрондоо аз жаргалыг түгээж явахыг хүсье!

 

Таны уруул хагарч, хуурайшаад байвал анхаарлаа нааш нь хандуул!
1Уруулын скраб хэрэглэ
Байгалийн гаралтай уруул гуужуулагчийг дэлгүүрээс авч хэрэглэх юмуу эсвэл гэртээ өөрсдөө бэлтгэж хийгээрэй. Хэрвээ өөрөө хийхээр шийдсэн бол танд ердөө наргил модны самрын тос, багахан хэмжээний бор сахар байхад л хангалттай.

Уруулын скраб хэрэглэ
2Уруул аврах жор
Өндөр үр дүнтэй уг арга нь таны уруулыг нэг шөнийн дотор л зөөлөн булбарай болгох болно.

Хэрэг болох орц:

Цэвэр зөгийн бал
Наргил модны самрын тос
Оливийн тос
Дээрх орцуудаа хооронд нь сайтар холиод унтахынхаа өмнө урууландаа түрхэнэ.

Уруул аврах жор
3Матте уруулын будагнаас татгалз
Сүүлийн үед трэнд болж байгаа ч матте будаг нь уруулыг хатааж хуурайшуулдаг. Ийм учраас л алдартай одод уруулын будаг танилцуулах бүртээ чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглэдэг юм.

Матте уруулын будагнаас татгалз
4Батгашуулах чадвар өндөртэй тос түрх
Батгашуулах чадвар гэдэг нь нүүрний нүхийг бөглөх чадварыг хэлж байгаа юм. Жишээлбэл наргил модны самрын тос нь ийм чадвар өндөртэй учраас нүүр, гар, хүзүү болон урууландаа түрхэж зөөлрүүлэх боломжтой байдаг.

Батгашуулах чадвар өндөртэй тос түрх
5Гадна болон дотроосоо чийгшүүлэх нь чухал
Бие махбодид ус чийг зайлшгүй хэрэгтэй учраас гаднаасаа ч дотроосоо ч хангалттай хэмжээний чийгийг авах нь чухал шүү.

Гадна болон дотроосоо чийгшүүлэх нь чухал
6Чийгшүүлэгч хэрэглэ
Өрөө тасалгаагаа чийгшүүлж байх нь таны арьсыг хуурайшихаас хамгаалдаг гэдгийг мэдээд аваарай. Шүршүүрт орж байхдаа хаалгаа онгорхой орхих, цонхны тавцан дээрээ аягатай ус тавих зэргээр өөрийнхөө байгаа орчныг өдөр тутамдаа чийгшүүлж байгаарай.

Чийгшүүлэгч хэрэглэ
7Өргөст хэмхээр маск тавь
Кинон дээр эмэгтэйчүүд нүдэн дээрээ 2 зүсэм огурцыг маск гээд тавьчихсан харагддаг шүү дээ. Тэгвэл энэ арга ч бас таны урууланд үр дүнгээ өгөх болно. 1 зүсэм огурцыг уруулан дээрээ 5-10 минутын турш тавьж хангалттай хэмжээний чийгийг өгөөрэй.

Өргөст хэмхээр маск тавь
8Церамидтай тос түрх
Идэж хэрэглэж буй хоол хүнс, нүүрний будаг, цаг агаар бидний уруулыг хуурайшуулан холцруутуулж байдаг учраас церамид агуулсан тосыг түрхсэнээр таны уруулын арьс сайтар хамгаалагдах болно.

Церамидтай тос түрх
9Хүчиллэг, халуун ногоотой хоол унднаас татгалз
Ийм төрлийн хоол хүнс нь уруулны хамгаалагч давхаргыг муутгаж байдаг учир зөв хооллож байхыг сануулж байна.

Хүчиллэг, халуун ногоотой хоол унднаас татгалз
10Нарны тос түрх
Таны уруул ч бас нүүрний арьснаас дутахааргүй эмзэг болохоор хамгийн багадаа SPF 15-тай нарны тосыг өдөр тутамдаа түрхэж хэрэглээрэй.