Өргөст хэмх дээр суурилсан 7 хоногийн хоолны дэглэм нь богино хугацаанд илүүдэл жинг арилгана

3 weeks ago admin 0

Хэрвээ та идэж байгаа зүйлдээ хэт их хязгаарлалт тавихгүй гэж бодож байгаа бол энэхүү өргөст хэмх бүхий хөнгөн хоолны дэглэмийг баримтлаад үз. Та 7-10 хоногт л маш сайн үр дүнд хүрэх болно. Танд хэрэгтэй зүйл бол хэдхэн хүнсний ногоо, идэвхтэй хөдөлгөөнтэй байх явдал юм. Энэхүү хоолны дэглэмийн гол түүхий эд нь өргөст хэмх юм.

Та үүнийг хэмжээ хязгааргүй идэж болох ба хамгийн гол нь өлсөж байна гэдгээ мэдрэх үед л ингэх ёстой. Энэ ногоо таны бие организмын бодисын солилцоог сайжруулж, цэвэрлэж, хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, ходоод гэдэс цэвэрлэнэ. Мөн өргөст хэмх нь биеэс илүүдэл усыг зайлуулах ба та өдөр болгон ус хэрэглэдэг бол энэ нь бүр ч чухал юм. Бие бүрэн хоргүйжүүлэх, арьс, нүүрний арьс цэвэрлэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Яагаад нүүрний маск болгонд өргөст хэмх ордог нууц нь энэ юм. Хооллолтын төлөвлөгөө Энгийн хоол идэх төлөвлөгөө баримтлан энэ дэглэмийг барина. Өглөөний хоол Тосгүй, сахар нэмээгүй иогурт-тараг авч дээр нь 200 гр хэрчсэн өргөст хэмх нэмнэ. Сайн холь. Идсэний дараа өлссөн хэвээр бол хоёр тоор болон алим идэж болно. Өдрийн хоол Өдрийн хоолонд том биш таваг өргөст хэмх, талхны салат иднэ. Мөн та хааяа арай өөр зүйл идмээр бол доорх зүйлийг идэж болно. 2 төмс 300 гр шинэ жимс Уух зүйл: цай, чихэргүй кофе Таны хэрэглэж болох өөр нэгэн жор Бүхэл үрийн талхны 3 зүсэм, 2 төмс, 150 гр туна загас, 2 өндөг, 15 гр цагаан мах Та талх, төмс сонгож байгаагаас тань үл шалтгаалан та алийг нь ч туна загас болон өргөст хэмхтэй идэж болно. Хэрвээ туна загас таалагдахгүй бол цагаан махаа тосгүй шарж, чанасан өндөгтэй идэж болно. Өргөст хэмхийн смузи Хоол хооронд та смузи ууж болно. Хэмжээний хязгаарлалт үгүй. Танд хэрэгтэй зүйлс: Буйцаа 20гр бүйлс болон грек самар 1 алим Цагаан гаа 1 өргөст хэмх Эхлээд алим, өргөст хэмх, буйцаагаа блендерт хийж сайн холино. Хальслахгүй. Дараа нь цагаан гаа нэмж хольсоор байх болно. Ингээд таны хүлээсэн ундаа бэлэн болж байгаа нь тэр. Грек самар болон бүйлсээр чимээд тэр даруй уух хэрэгтэй. Хэрвээ энэ ундааг уулгүй удаавал анагаах чанараа алдаж болзошгүй юм. Мөн энэ ундаа нь эрдэс болон витаминаар баялаг бөгөөд А, К, С, Е витамин, кальци, магни, төмөр, ислэг ихээр агуулсан байна. Оройн хоол Оройн хоолонд элдэв ногоо жимс хэрэггүй, 300 гр ямар нэг жимсээр жимсний салат хийхэд болно. Сайн үр дүнд хүрэхийн тулд Хэрвээ та 7 хоногт үр дүнд хүрэхийг хүсэж байвал илүү хатуу дэглэж баримтлах хэрэгтэй. Өглөөний хоолонд 200 гр иогурт өргөст хэмхтэй иднэ. Өдрийн хоол нь зөвхөн өргөст хэмхийн талхтай салат л том тавгаар идэх бол оройн хоолонд зөвхөн жимсний салат идэх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/192635/ © XopoM News