Мэс засалгүйгээр зовхио татацгаая! Одоо нүүрний будгаар нуухаа больё, аяганд сүү хийгээд дээрээс нь…

1 month ago admin 0

Зовхины арьс унжих – олон эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоох асуудал. Энэ асуудал зөвхөн удам дамжаад зогсохгүй насны өөрчлөлтөөс шалтгаалж үүснэ. Хэн ч 5-6 насаар хөгшин харагдахыг хүсэхгүй. Унжих зовхины арьстай тэмцэх арга байх ажээ.

Ямар ч үнэтэй арчилгааны бүтээгдэхүүн эсвэл мэс засал хэрэггүй, зөвхөн гэрийн нөхцөлд хэрэглэх аргын тусламжтайгаар. Та бүхэндээ гэрийн нөхцөлд унжсан зовхийг арилгах аргыг танилцуулах гэж байна. Бидний энгийн зөвлөгөөний ачаар та залуу насаа уртасгаж чадна. Унжсан зовхийг хэрхэн татах вэ? 1. Зөв нүүрний будаг Зовхины будаг нь зовхи дөнгөж унжиж эхэлж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Нүүр будалтын зөв техник, сайн чанарын будаг нь өөг дарахад тусална. Харамсалтай нь зөвхөн өдрийн цагаар л өөгөө дарна, унтаж босоод өглөө дахиад л хичээнгүйлэн будах хэрэгтэй. 2. Иллэг Иллэг нь булчин суллаж цусыг хүчилтөрөгчөөр хангана. Гэхдээ нүүр орчмын арьс эмзэг гэдгийг мартаж болохгүй. Байгалийн гаралтай цэвэр тос түрхээд хөнгөхөн алгадах байдлаар хурууныхаа өндгөөр иллэг хийнэ. Тосонд агуулагдах амин дэм, микро элементүүд шингэж шим тэжээлээр хангаж арьс илүү уян хатан болох ажээ. 3. Салоны арчилгаа Өндөр үнэтэй салоны үйлчилгээ авах боломжтой бол зовхиндоо анхаарал тавьж мэргэжлийн үйлчилгээ авч болно. Дээд зовхинд коллагентэй лифтинг хийлгэх нь орчин үед маш богино хугацаанд гайхалтай үр дүнд хүргэж байгаа юм. Гэхдээ гэрийн гоо сайхны арчилгааг эрхэмлэдэг бүсгүйчүүддээ зориулж дараах зөвлөгөөг бэлдлээ. Нүдний зовхи татах төрөл бүрийн маск байгаагаас та бүхэндээ өндөр үр дүнтэйг нь танилцуулъя. Уургийн маск Өндөг – олон талын хэрэглээтэй хүнс бөгөөд зөвхөн хоол хийхэд ч хэрэглээд зогсохгүй. Өндгийг гоо сайханд хэрэглэдэг нь нууц биш. Өндөгний орцтой олон төрлийн үйлчилгээтэй маскууд байдаг, жишээ нь үсний, арьс чийгшүүлэх гээд. Энэ удаад унжсан зовхины эсрэг үйлчилгээ үзүүлэх маскыг танилцуулна, нүд орчмын үрчлээг арилгаж арьсыг толигор болгох үйлчилгээтэй. Хамгийн чухал нь танд ганцхан өндөг байхад л хангалттай. Нүүрний будгийг сайтар угааж цэвэрлэнэ. Өндөгний цагаан, шарыг ялгана. Цагааныг нь сайтар хутгаад бага зэргийн усан үзмийн ясны эфирийн тос нэмж болно. Хөвөнгөөр эсвэл хөвөнтэй модоор өндгөө зовхиндоо түрхэнэ. Маскыг нүдэнд оруулахгүйгээр болгоомжтой түрхээрэй. Өндөгний уураг бүрэн хаттал нүдээ анина (10-15 минутад хатах юм). Маск бүрэн хатсны дараа бүлээн усаар угааж чийгшүүлэх тос түрхээрэй.
Төмсний маск Хавагнасан зовхийг амраахаас гадна жижиг үрчлээг арилгана. Дунд зэргийн төмсийг жижиг үрүүлээр үрнэ. Төмсөө сайтар хутгаад хөргөгчинд 15-20 минут амраана. Төмсний бэлдэцийг нүдэндээ 15-20 минут байлгасны дараа хүйтэн усаар угаагаад чийгшүүлэх тос түрхэнэ. Хэрвээ төмсөнд дургүй бол өргөст хэмхээр орлуулаарай. Зовхины хаванг буулгаж өнгийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Шинэхэн сүүн маск Сүүнд агуулагдах тослог нь ямар ч эфирийн тосноос илүү арьсыг чийгшүүлдэг. Байнга сүүний маск тавьснаар арьсны залуу төрхийг сэргээнэ. Пигментийн толбо эсвэл сэвхнээсээ салахыг хүсэж байгаа бол сүүн маск тавиарай. Дөрөвний нэг стакан сүүнд 4 х.х сод нэмнэ. Бэлдмэлийг сайтар хутгаад хөргөгчинд 20 минут хөргөнө. Арьсандаа 15-20 минут түрхээд хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Чийгшүүлэгч тосоо түрхэхээ мартаж болохгүй. Урьд өмнө нь коллагенийн лифтинг, арьс чангалах тос гэж байхгүй үед гэрийн нөхцөлд бэлдсэн гоо сайхны маскаар гайхалтай арчилж чадаж байсан юм. Тиймээс гэрийн нөхцөлд өөрийн гараар маск бэлдэх бүрэн боломжтой байгааг та мэдэж авлаа. Тогтмол маск тавьж иллэг хийвэл та залуу төрхөө удаан хадгалж чадна. Танд болон таны найз бүсгүйчүүдэд хэрэг болох зөвлөгөөг хадгалаад аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/192703/ © XopoM News