Үүнийг уусан бүсгүйчүүд өндгөвчний уйланхайд баяртай гэж хэлж байна

3 months ago admin 0

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол өвчинд илүү өртөмтгий байдаг бөгөөд ялангуяа нөхөн үржихүйн эрхтний тал дээр нэлээд асуудалтай байдаг билээ. Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн юм. Өндгөвчинд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн эс боловсордог билээ. Бид өнөөдөр уламжлалт аргаар нэгэн шидэт жорыг хүргэхээр бэлтгэлээ.

 

Үүнийг уусан бүсгүйчүүд өндгөвчний уйланхайд баяртай гэж хэлж байна
Тэгвэл бүсгүйчүүдийн дунд нөхөн үржихүйн эрхтний эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уйланхай буюу “Киста” юм. Хэрвээ та нэгэнт уйланхайтай бол үүнийг эмчлэх олон төрлийн арга байдаг байна.

Үүсэх шалтгаан
Өндгөвчинд уйланхай үүсэх нь ихэвчлэн дааврын үйл ажиллагаа алдагдсаны улмаас бий болдог байна. Үүнээс гадна үрэвсэлт өвчин болон бэлгийн замын халдвараас шалтгаалдаг. Мөн энэхүү өвчин нь стресс, дааврын тэнцвэргүй байдал, илүүдэл жин мөн буруу хооллолт зэргээс үүсэх магадлалтай гэнэ. Хэрвээ та эдгээр асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй бол энэ нь эрүүл мэндэд муу үр дагавартайгаас гадна жирэмслэлтэнд ч мөн нөлөөлдөг байна. Жирэмслэх үед өндгөвч эрүүл байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй юм. Киста буюу уйланхай нь хагас шингэн зүйл агуулсан уут маягийн, нимгэн ханатай хөндий зүйл ажээ.

Үүсэх шалтгаан
Шинж тэмдэг
Уйланхай үүссэн үед зөвхөн хэвлийн доогуур маш бага зэрэг өвдөх эсвэл сарын тэмдэг хэвийнхээс арай удаан үргэлжлэх болно. Мөн сэтгэл санаа тавгүй болох, ууртай уцаартай болох гэх мэт өөрчлөлт илэрдэг байна. Ер нь бол өндгөвчний уйланхайг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч оношилно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Шинж тэмдэг
Уйланхайг хайлуулах шилдэг арга
Ингээд энэхүү шидэт ундааны жорыг танилцуулая.

Шидэт ундааны орц:

1 литр зөгийн бал
1 литр хүрэн манжингийн шүүс
Хийх арга:

Та орцоо хамтад нь хутгахад л хангалттай.

Энэ ундаанаас 1 стаканыг өдөрт 3 удаа уух хэрэгтэй. Хэд хоногийн дараа та өөрчлөлтийг мэдэрч, бие тань хөнгөрөх болно.

Уйланхайг хайлуулах шилдэг арга
Мөн дахин сануулахад мэргэжлийн эмчид заавал хандах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе!