Халгайтай ванн таны харшлыг анагаана

3 months ago admin 0

Бүсгүйчүүдэд зориулан биеийн арьсаа арчлахад тустай сайхан аргыг санал болгоё. Эмийн ургамал зэрэг төрөл бүрийн хольцтой, анхилуун сайхан үнэртэй халуун ванныг гэрийн нөхцөлд бэлдэх их амархан, бас эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.

 

Шүүдэргэнэтэй ванн
4 литр буцалсан халуун усанд 200 грамм шүүдэргэнэ цэцэг хийж бэлдэнэ. Ийм ванн цусны эргэлтийг сайжруулж тамир тэнхээ нэмэн ядаргаа тайлдаг. Мөн үрчлээтсэн арьсанд тустай.

Халгайтай ванн
Харшил, ревматизм, биен дээр идээтэй юм туураад байвал халгайтай ваннд орж үзээрэй. Халгайн навчийг жижиглэж хэрчин түүнээс 200 граммыг таслан 3 литр буцалсан халуун усанд хийнэ. Хандалж бэлдсан халгайтай усаа 36-37 °С градусын ус хийсэн ванндаа юүлээрэй.

Гаатай ванн
200 грамм гаа (мята) буюу батрашийг 4 литр буцалсан усанд хийж 1 цаг байлган хандална. Ийм ванн нь таргалалт, ядаргаатай үед тустай, улмаар таны биеийн тамир тэнхээг эрс сайжруулна. Гэхдээ даралтын өвчтэй, бамбай булчирхай өвдсөн хүмүүс ийм ваннд орж болохгүйг анхааруулж байна.