Женнифер Лопесийн мөнхийн залуу насны нууц

3 months ago admin 0

Дуучин, жүжигчин Женнифер Лопес 10 гаруй жилийн турш моодноос гарахгүй, манай гарагийн хамгийн сайхан, тачаангуй эмэгтэйчүүдий жагсаалтад тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.

Түүний залуу сайхан насаа хэвээр хадгалж буй нь нэг талаар ээж Лопестой нь холбоотой. Гэхдээ л 46 нас гэдэг байгаль эх авахаа авдаг үе гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл өнөө хэр нь үрчлээгүй, толигор, гоё сайхан байгаа Жей Логийн нууц юундаа оршдог юм бол.

Женниферийн хэлж буйгаар түүний биеийн галбирт хоёрын хоёр дасгалжуулагч анхаардаг гэнэ. Үүнээс гадна дуучин бүсгүй “Би архи огт амсдаггүй. Тамхи ч татдаггүй. Кофеин хэрэглэдэггүй. Энэ бүхэн чинь арьсыг үрчлээтүүлж, хөгшрүүлдэг юм” хэмээжээ.

Долоо хоногт ядаж ганц удаа хундага цагаан дарс, аяга кофе уудаггүй гэхээр түүнээс асар их тэвчээр гардаг бололтой. Женнифер ногоон ургамал их иддэг. Түүний ширээн дээр брокколи, бууцай, байцаа байнгын зочид нь болдог гэнэ. Уйтгартай ч ашигтай хүнс. Бас антиоксидантаар баялаг.

Хамгийн гол нь дасгал, хоол хүнснээс гадна Жей Ло хоногийн 10 цагийг бүрэн унтаж амардаг. Үүнд л түүний мөнхийн залуу насны нууц оршдог биз ээ.