Жүжигчин Амгаа : Явалдсан ч ардаа үлдэх шаваргүй бай

9 months ago admin 0

Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар идэвхитэй фэйсбүүк хэрэглэгчдийн нэг. Сошиал орчинд өөрийн үзэл бодол хэлэх гэсэн үгээ хэнээс ч ичиж санаа зоволтгүй хэлчихдэг түүний нүдээ олсон наргиа олны анхаарлыг ихэд татдаг.

Царайлаг, нуруулаг, авьяаслаг залуугийн араас гүйдэг охид олон байдаг бөгөөд тэрээр ч мөн өөрийгөө чамгүй хүүхэмсэг эр гэдгээ цахим хуудаснаа үе үе зарлаад авдаг.
Жүжигчин залуу болчимгүй үйлдлээсээ болоод хайртай бүсгүйгээ гомдоосон бололтой өөрийн нүүр номондоо ийн бичжээ.

“Их уувал шартаж зовно. Их идвэл таргалж зовно. Хамаагүй явалдвал хайртай хүнээ үргээж өөрөө зовно. Буруу хийсэн бүхний шанг буцааж нэгэн цагт эргүүлж өгдөг бурхан та алдаж онохын хэм хэмжээг айхтар хатуу тогтоожээ. Бууж өглөө би.
Ядаж уусан ч тааруулж, идсэн ч хэмжээтэй, явалдсан ч ардаа үлдэх шаваргүй…” хэмээсэн байна.