Тэнгэрийн саран, лаврын навчинд хүслээ шившээрэй

3 months ago admin 0

Шинэ сар үргэлж итгэл найдварыг тээн ирдэг. Харин лаврын навч бол цэвэр ариун, зорилго тэмүүлэл, амжилтын билэгдэл. Эртний грекчүүд, ромчууд лаврын навчин титмийг ялагчид бэлэглэдэг байсныг та бүхэн мэднэ. Иймээс энэ хоёр шидэт хүчин зүйлийн тусламжтай хүсэл мөрөөдөлдөө хүрэх аргыг та бүхэнд хүргэе.

Тэнгэрт шинэ сар гийх үед та лаврын навчийг ашиглан хүслээ шивнээрэй. Сар арвижин томрох тусам таны хүсэл биелэх магадлал өссөөр байна.

Бэлдэх зүйлс:
– цэвэр хуудас цаас
– тод улаан өнгийн үзэг, бал
– 3 ширхэг лаврын навч

Та цаасан дээр хүслээ бичээд 3 удаа чангаар уншина. Дараа нь цаасаа гурав нугалаад лаврын навчин дотроо ороож, бас дахин 3 удаа хүслээ хэлээрэй. Одоо лаврын навчийг 3 нугална. Энэ бүхний дараа шидэт навчаа далдхан газар нуух хэрэгтэй, хэн ч олохгүй тийм газарт. Өглөө бүр та сэрмэгцээ 3 удаа хүслээ чангаар хэлж байгаарай. Өдөр тутмын энэ шидэт ёслолоо хүсэл биелтэл үргэлжлүүлэх ёстой.

Харин нандин хүсэл тань биелсний дараа зурвастай лаврын навчаа гаргаж ирэн задлалгүй шууд шатаана. Мэдээж, энэ үед таны хүслийг биелэхэд тусалсан Сансар орчлонгийн үл үзэгдэгч хүчид талархсанаа заавал илэрхийлээрэй.