.Хүний ажил амьдрал хэвийн байхад түүний асаасан лаа цэх дөл гаран ямар ч тос урсахгүй асч байдаг

2 weeks ago admin 0

Лаа юу ярьдаг вэ? Лааг эрт дээр үеэс хувь тавиланг мэргэлэх амжилт эд баялаг хань ижил дуудах зэргээр ашиглаж ирсэн байдаг. Лаа асч байхдаа асаасан хүнийхээ эрүүл мэнд, гомдол, бодож санасан төлөвлөж байгаа зүйлийн тухай ярьдаг гэнэ.
1.Хүний ажил амьдрал хэвийн байхад түүний асаасан лаа цэх дөл гаран ямар ч тос урсахгүй асч

байдаг.
2.Ямар нэг амьдралын асуудал гарах үед асаасан лаа тос нь урсч уйлдаг.
3.Асаасан лааны тос ташуу урсч зэргэлдээ урссан тостой огтололцвол маш муу өвчин үхлийг ёрлонон.
4. Дөнгөж асаасан лааны тос дээрээс доош ёроол хүртлээ урсчихвал хэн нэгэн хараал хийсэн гэсэн үг. Хоёр урсвал хоёр хараал.
5.Асаастай лаагаар хүнийг нар зөв толгойноос эхлэн алгуур тойруулахад биеийн аль нэг хэсэгт хар утаа гаргаж байвал тэр хэсэгт байгаа эрхтэн өвчилсан гэнэ үг. Дахин дахин үзэж хар утаа гарахаа больтол эмчлүүлдэг байна.
6. Өвчтэй хүний дэргэд лаа асаахдаа ассаных нь дараа эргүүлж хэрэггүй. Лааны тос урсахдаа өвчтөний талаар илүү урссан байвал өвчлөлдөө тэр өөрөө буруутай гэж үздэг.
7.Лааны тос хоёр талруугаа урсвал өвчтөн болон хэн нэгэн хүн хоёрын хооронд тэмцэл явагдаж байдаг бөгөөд тос нь хар өнгөтэй бол хар энергийг илэрхийлдэг. Харин тос нь лааныхаа өнгөтэй бол муу зүйлс дуусгавал болох гэж байна.
8.Асч буй лаа нугарах харын хүчийг харуулдаг.
9,Лаа өөрөө унтраад байвал муу. Яааралтай гомдоосон хүнээсээ өршөөл эрэх эсвэл таныг гомдоосон хүнийг уучилах хэрэгтэй. Хэрэв таныг хэн нэгэн хэт гомдоож эсвэл доромжилсон сэтгэл санаа тань хүнд бодогдоод нойр хүрэхгүй байвал хүнгүй өрөөнд цонцны тавцан дээр лаа асаагаад болсон явдалыг шивнэн яриарай. Ийнхүү ховлох үедээ уйлмаар санагдвал санаа зовохгүй уйл. Гомдол зовлон таны нулимсар тань гарна. Энэ Энэ үед лааны дол чичигнэн сүүлмэлзэж таныг сонсон тайвшируулдаг. Ийнхүү лаа хайлахын хирээр таны гомдол тайлагдаж сэтгэл тань хөнгөрдөг. Мөн гэр оронд хэрүүл маргаан таагүй зүйл болсоны дараа орой нь гэрийнхээ бүгд унтмагч лаа асааж гэр бүлийнхээ гишүүд толгой тус бүрийн толгойн тус газар лаагаа гартаа барин зогсоод хамаг сайхныг хүсэх хэрэгтэй. Таны зүрх сэтгэл дэх бүх сайн сайхан хүсэл бодол лааны туяагаар дамжин ойр дотныхонд тань өгөгддөг. Бас нэг арга хэрэв та өөрөө хэн нэгнийг гомдоосон муу зүйл хийсэн бол тольны өмнө лаа асаагаад дөлний цаана тусах дүрээ харж байгаад болсон зүйлсээ ярихад тэрхүү таагүй зүйлүүдийг тань лааны дөл сарниан устгадаг. Сэтгэл тань хөнгөрдөг.