2 өдөр уухад ханиад ямар ч үлдэцгүй эдгэдэг юм шүү

6 months ago admin 0

Хоолой ирвэгнүүлж цээж хүнд оргисон ханиалгыг маш хурдан дарж цэр ховхлох арга надад бий, оросууд зааж өгсөн юм. Хүрэн манжингийн дотор хэсгийг аяга шиг болгон ухаад, тэр зайнд нь элсэн чихэр дүүргэнэ. Манжингийн хэлтэрхийгээрээ таглана. Одоо бэлдсэн манжингаа том аяганд хийж таглаад богино долгионы зуухандаа хийж манжингийн том жижгээс хамааран 3-10 минут болгоно. Манжин зөөлөрч шүүс нь гарсан байх учиртай. Ингээд энэ сиропыг нь цайны халбагаар цаг тутам ууна. Манжингаас сиропыг юулж хэрэггүй, манжинтай нь, аягатай нь байлгаж бай, шүүс нэмж гараад л байдаг юм, томхон манжингаас бүтэн өдөр уух сироп гарна! 2 өдөр уухад ханиад ямар ч үлдэцгүй эдгэдэг юм шүү!