Ш.А.Васильевна: Таргалалт нь эрт хөгшрөх үндсэн шалтгаан болдог

1 week ago admin 0

ОХУ-ын хоол судлалын мэргэжилтэн, дотоод шүүрлийн эмч, “Herbalife Nutrition” компанийн шим тэжээлийн зөвлөх Шилина Алла Васильевна эрүүл зөв хооллолтын талаар сургалт явуулж, зөвлөгөө өгөхөөр Монголд иржээ. Тэрбээр 1984 онд Москва хотод И.М.Сеченовийн нэрэмжит Анагаах ухааны институтийг ерөнхий анагаах ухаан, дотоод шүүрлийн чиглэлээр суралцан төгсжээ. 1990 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дотоод шүүрлийн шинжлэх ухааны төвд дотоод шүүрлийн чиглэлээр мэргэшин суралцсан. 2009 онд ОХУ-ын Анагаах ухааны академиас шим тэжээл судлалын сертификат авсан байна. Дотоод шүүрлийн эмч, шим тэжээл судлалын мэргэжилтэнтэй эрүүл зөв хооллолт болон амин дэмийн хэрэглээний талаар ярилцсан юм.

п
-Та Монголд ямар ажлаар ирсэн бэ?
-Би дотоод шүүрлийн эмчээр 30 жил ажилласан. Дахин суралцаад, хоол хүнс судлаачаар мэргэшин ажиллаж байна. Москва хотын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад 2010 оноос “Herbalife” компанийн зөвлөхөөр ажиллах болсон. Би өмнө нь эмч хийж байсан. “Herbalife” компаниас зөвлөх мэргэжилтэн болооч гэж урихад эхлээд үндсэн ажлынхаа хажуугаар хавсарч хийж байлаа. Яваандаа энэ ажил минь надад маш их таалагдсан. Гишүүддээ хүргэж байгаа сэдвүүд нь бодит асуудалд тулгуурласан сонирхолтой сэдэв байсан учир илүү таалагдаж, энэ ажлаа дагнан баяртайгаар хийх болсон.

Монголд ирсэн ажлын тухайд “Herbalife” компанийнхаа Бие Даасан Гишүүдэд зөв хооллолтын талаар сургалт явуулж, зөвлөмж өгөхөөр ирсэн. Би дотоод шүүрлийн эмч хүн. Поликлиникт ажиллаж байхад чихрийн шижингийн өвчлөл хамгийн олноор бүртгэгдэж байсан учир лавшруулан судалсан. Судлах явцдаа нүүрс усны зохистой хэрэглээ, бодисын солилцоо, шим тэжээл судлалын асуудлаар маш их сонирхож эхэлсэн учир энэ чиглэлээр суралцсан юм. Ингээд би дотоод шүүрлийн эмч, хоол хүнс судлаач гэсэн хос мэргэжилтэй болсон.

-Чихрийн шижингийн өвчлөл Монголд ихсэж байна. Энэ өвчнийг анагаах ямар арга байна вэ?
-Чихрийн шижинг зөвхөн эм ууснаар бүрэн эмчлэх боломжгүй. Тиймээс хоол хүнсэндээ заавал анхаарах шаардлагатай. Үүнийг ойлгосон минь хоёр дахь мэргэжлээ эзэмших үндсэн шалтгаан болсон. Хоёрдугаар зэргийн сахарын өвчлөл Монгол, Орост төдийгүй, дэлхий нийтэд түгээмэл байна. Чихрийн шижингийн өвчлөлийн үндсэн хоёр хэлбэр байдаг. Нэгдүгээр зэргийн сахарын өвчтэй хүмүүс байнга инсулин тариулах шаардлагатай болдог.

Харин хоёрдугаар зэргийн сахарын өвчлөл ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүст тохиолддог. Дэлхийн хэмжээнд авч үзвэл сахарын өвчтэй нийт хүмүүсийн 85 хувь нь хоёрдугаар зэргийн сахарын өвчтэй байна. Биеийн жин хэвийн байх нь энэ өвчнөөс сэргийлэх гол үндэс болно.
Сахарын өвчний шинж тэмдэг хүний биед нуугдмал хэлбэрээр байж л байдаг. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс үзлэг хийхдээ ганц анхаарах зүйл бол таргалалттай хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ, гликированный гемоглобины хэмжээ ямар байгааг тодруулж, өвчнийг анхан шатанд нь оношлоход анхаарал тавих хэрэгтэй.

Сахарын өвчнийг эмчлэх үр дүнтэй олон эм байгаа ч тэр нь эрүүл хооллолтгүйгээр үр дүнгээ бүрэн өгөхгүй.

-Сахарын өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Эхэн үедээ ам цангах шинж тэмдэг илэрнэ. Үүгээр зогсохгүй өвчний эхэн үеэсээ л дотоод эд эрхтэнд маш их сөрөг нөлөө үзүүлж, том, жижиг, хялгасан бүх судсанд өөрчлөлт оруулж байдгаараа маш хор хөнөөлтэй өвчин юм. Үүгээрээ зүрх судасны эмгэгийг үүсгэх хор уршигтай. Сахарын өвчнийг багасгахын тулд илүүдэл жинтэй хүмүүсийн тоог л багасгах хэрэгтэй.

-Илүүдэл жинтэй хүмүүсийн тоог бууруулахад Таны эзэмшсэн хоёр дахь мэргэжил тус болох нь ээ?
-Яг үүний тулд шим тэжээл судлалын чиглэлээр суралцсан хэрэг. Хүмүүсийг зөв хооллож, эрүүл мэнддээ анхаарал хандуулах, дасгал хөдөлгөөн тогтмол хийж заншихад хэвшүүлэх хэрэгтэй. Энэ бүхэн амьдралын буруу хэв маягийг тэр чигт нь өөрчилж, засна гэсэн үг юм. Орчин үеийн хүмүүст амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх тухай сэдэв, ийм эерэг хандлагыг олон нийтийн дунд трэнд сэдэв болгох хэрэгтэй.

Олон нийтийн эерэг хандлагыг энэ зүгт чиглүүлбэл хүмүүс ийм байдлаар амьдрахыг хичээх болно. Жишээлбэл, “Чи ийм сайхан болохын тулд ямар хоол хүнс хэрэглэж байна? гэхэд хамгийн эрүүл хоол хүнс хэрэглэдэг тухайгаа сонирхуулах зэргээр орчин үеийн залуусын эрүүл, зөв хандлага бусдадаа маш сайнаар нөлөөлдөг. “Би ийм спортоор хичээллэж байна” гэж залуу хүн бүхэн ярих нь орчин үеийн амьдралын хамгийн сонирхол татах, загварлаг хэв маяг болох ёстой юм. Таргалалт, чихрийн шижингээс сэргийлэх эхний арга нь энэ.

-Чихрийн шижин эмчилгээний үр дүн муутай өвчин гэдэг. Энэ үнэн үү?
-Чихрийн шижинг эмчлэх хоёр үндсэн арга бий. Нэг нь дээр хэлсний адил амьдралын хэв маягийг өөрчлөх, нөгөөх нь эмийн эмчилгээний арга. Сахарын өвчнийг эмчлэх үр дүнтэй олон эм байгаа ч тэр нь эрүүл хооллолтгүйгээр үр дүнгээ бүрэн өгөхгүй. Тиймээс эмчлэгддэггүй өвчин мэтээр эндүүрч байгаа юм.

ТОГТСОН ЦАГТ БАГА БАГААР ХООЛЛОЖ ЗАНШВАЛ ИЛҮҮ САЙН БОЛОВСОРНО, БИЕ ОРГАНИЗМ Ч ДАСАН ЗОХИЦНО

Таргалалт нь эрт хөгшрөхийн үндсэн шалтгаан болдог гэж би үзэж байгаа. Таргалалт залуу наснаас явагдсанаар маш олон өвчний эх үндэс болдог. Залуу хүмүүст таргалалт таны дотоод эрхтэнийг өвчлүүлнэ, эд эрхтэнд өөрчлөлт оруулна, сахарын өвчтэй болно гэж хэлэхэд өөртөө тусгаж авахдаа тааруу байдаг. Харин таргалалт эрт хөгшрөх гол шалтгаан болно шүү гэхэд маш соргогоор хүлээж авдаг.

-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд таргалалт ихсэж байна.
-Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн биед ашигтай бичил биетүүдийн орчин бүрддэг. Ингэснээр бие организмын дархлааны систем илүү сайн ажилладаг. Ходоод гэдсэн дэх бичил биетийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад илүүдэл жин үүсэх гол нөхцөл болно. Мөн нүүрс усаар баялаг хоол хүнсийг өргөн хэрэглэх болсон нь таргалах гол шалтгаан болсоор байна. Нүүдлийн амьдралын хэв маягтай Монголчууд эртнээс нүүрс усаар баялаг хүнсийг маш бага хэрэглэдэг, идэвхтэй хөдөлгөөнт амьдралын хэв маягтай байсан.

Орчин үед амьдралын хэв маяг өөрчлөгдсөн ч уг ген нь хэвээрээ л үлдсэн шүү дээ. Эволюцийн явцад бид өнөөгийн хөгжилд хүрсэн нь сайн боловч нөгөө талаас энгийн нүүрс усны хэрэглээ маш их нэмэгдлээ. Энэ нь зөвхөн Орост тулгамдсан асуудал биш. Тиймээс зөв хооллолтын талаарх мэдээллийг тухай улс үндэстний онцлогт нь тулгуурлан байнга өгч байх хэрэгтэй юм.

-Таргалалтаас урьдчилан сэргийлэх нь энгийн ойлголт мэт боловч амьдралдаа хэвшүүлэхэд амаргүй байдаг бололтой?
-Дэлхий даяар ямар ч өвчнийг эмчлэх гол арга таргалалтыг бууруулах явдал гэж үзэж байна. Депократ “Хоолыг эм л гэж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол эм нь таны хоол болно шүү” гэж хэлсэн. Эрүүл байхын тулд хооллолтдоо анхаарах хэрэгтэй. Бид ихэвчлэн уураг хангалтгүй, нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэж байна. Хүнсний эслэг хангалттай агуулаагүй, амьтны гаралтай өөх тосоор баялаг хүнс хэрэглэж байна. Хоол хүнсний агууламжид ханаагүй тосны хүчил буюу Омега-3 маш бага байна. Омега-3 нь бие организмд маш чухал, мембраны уян хатан чанарыг хадгалж байдаг. Мембран уян хатан бол бодисын солилцоо маш сайн явагдаж, цусыг шингэлж өгдөг. Хүний биеэс Омега-3 ялгардаггүй учир гаднаас, хоол хүнс, биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан авахаас өөр аргагүй.

“Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байх явцдаа амьдралын хэв маягаа өөрчилж, өөртөө зөв хэвшил суулгаж чадвал бүтээгдэхүүн хэрэглэхээ больсон ч биеийн жингээ хадгалах боломжтой.

-Хүний биед хоол хүнсээр дамжуулан авч байх хэрэгтэй гол шимт бодисууд нь юу вэ?
-Өөх тос биед хуримтлагдвал ирээдүйд ашиглах энергийн нөөц болдог. Нүүрс ус бол богино хугацаанд ашиглагдаад дуусах энергийн нөөц болдог. Гэтэл бодит байдлаас харахад өөх тос ихэнх хүнд хангалттай хэмжээнээс илүү ихээр хуримтлагдаж байна. Уураг нь бие организмын үндсэн суурь хэрэгцээ юм. Биеийн эд эс байнга өөрчлөгдөж байдаг. 3-5 хоногт ходоодны дотоод орчин байнга өөрчлөгддөг. Ясны эд эс 10 жил тутамд шинэчлэгдэж байдаг. Иммуноглобулин, даавар, ферментүүд бүгд уургаас бүтнэ.

Бие организмд маш их хэрэгцээтэй учир гаднаас хоол хүнсээр дамжуулан авч байх хэрэгтэй. Бие физиологийн хувьд хүнд уургийн нөөц байдаггүй. Яагаад гэвэл, бид булчингаас уургийг авч ашиглаж болно. Дотоод нөөцөө хэвийн хэмжээнд авахын тулд зөв хооллож, хангалттай хэмжээний уургийг авч байх хэрэгтэй. Тэгвэл өөрт байгаа нөөцийг зохист хэмжээгээр зарцуулах боломжтой.

-Далд өлсгөлөнгөөс сэргийлэх нь Монголын хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгааг манай эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Та энэ талаар юу хэлэх вэ ?
-Гэдэс дүүрэн байсан ч биеийн эд эсүүд амин дэм, шимт бодисын дутагдалд орж, өлсөж байдаг. Шим тэжээлийг макро шим тэжээл буюу уураг, өөх тос, нүүрс ус, мөн микро шим тэжээл буюу аминдэм эрдэс бодисгэж ангилна. Эдгээр нь хоол хүнсэнд тодорхой хэмжээгээр байх ёстой. Монголд иодын дутагдал их байдаг учир бамбай булчирхайн
/щитовидная железа/ өвчлөл элбэг байх гэж таамаглаж байна. Тиймээс иоджуулсан давсыг хоол хүнсэндээ хэрэглэх нь чухал. Монголд Д витамины дутагдал их байгааг мөн анхааралгүй өнгөрч болохгүй. Д аминдэмийн дутагдал нь таргалалт, зүрх судасны өвчнүүд болон халдварт бус өвчнүүд үүсэхэд нөлөөлж байна. Тиймээс ихэнх орны поликлиникүүдэд Д витамины дутагдлыг шинжилгээгээр тодорхойлох шаардлагатай гэсэн зааварчилгаа гаргасан.

-Амин дэмийн дутагдалд орсноо яаж мэдэх вэ?
-Ихэнх тохиолдолд хүнд өвчин зовиур илрэхгүй ч биед ямар нэг зүйл дутагдаж, тав тухгүй байдал мэдрэгдэнэ. Хүний биед уураг, өөх тос тус бүр 25-30 хувь, нүүрс ус 40-50 хувийн харьцаатай байвал зохимжтой гэж үздэг. Одоо микро шим тэжээл болон амин дэмүүдийн талаар ярья л даа.

Дундаж хүн өдөрт 2000 Ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байхад хангалттай. Орчин үед үүнээс давсан хэмжээний илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байна. Оросын Хүнс тэжээлийн институтээс хоолны илчлэг бага байх хэрэгтэй, гэхдээ амин дэмийг аль ч улиралд хэрэглэж байх ёстой гэж зөвлөдөг. Төмөр, цайр, селен, цайр, магни зэрэг микро элементүүд бие организмд маш чухал хэрэгцээтэй. Гэтэл бид эдгээр элементийг хоол хүнсэндээ зохимжит хэмжээгээр авч чаддаггүй.

-Тэгэхээр бид хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэсэн үг үү?
-Японд хүн амын 90 хувь, АНУ-д 60 хувь нь биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн, амин дэмүүдийн биед үзүүлэх нөлөө яг адилхан. Аль аль нь эрүүл мэндэд тустай амин дэм юм. Бид маш олон төрлийн амин дэм агуулсан хүнсийг тэр болгон хэрэглэж чаддаггүй. Тиймээс тэдгээр аминдэмүүдийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээс авахаас өөр аргагүй болж байна. Тухайлбал, Куркума буюу турмерик гэж үрэвслийн эсрэг, биеэс шингэн хөөх, хоргүйжүүлэх нөлөөтэй хоол амтлагч байдаг. Мөн ийм үйлчилгээтэй розмарин байна. Эдгээр бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэж чаддаггүй.

Фито нутриент буюу ургамлаас авч байгаа шим тэжээлийн тухай ярихад Монголчуудын хувьд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн ургамлууд байгаа байх. Тухайн ургамлуудад эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна эрүүл мэндэд ашиггүй маш олон нэгдлүүд агуулагдаж байдаг. Биологийн идэвхт бүтээгдэхүүн бол тухайн ургамлаас биед ашигтай шим тэжээлүүдийг ялгаж аваад, өөр бусад шим тэжээлүүдтэй зохицуулан үйлдвэрлэж, илүү үр дүнтэй биологийн идэвхт бүтээгдэхүүн гаргаж байна. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэх боломжтой юм. Харин зэрлэг өвс ногоог 14 хоногоос урт хугацаагаар хэрэглэж болохгүй. Биологийн идэвхт бүтээгдэхүүний давуу тал үүнд л оршдог.

Бид маш олон төрлийн амин дэм агуулсан хүнсийг тэр болгон хэрэглэж чаддаггүй. Тиймээс тэдгээр аминдэмүүдийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээс авахаас өөр аргагүй болж байна.

-Монголд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг маш олон төрлөөр нь худалдаалж байна. Тэдгээрээс яг өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох вэ?
-Тухайн бүтээгдэхүүний шошгон дээр ямар орц найрлагатай талаарх мэдээлэл бий. Ямар сайн үр нөлөөтэйг ч бичсэн байдаг учир тэр мэдээллийг уншиж, мэргэжлийн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр сонголт хийж болно. Эмчээс миний бие организмд ямар микро шим тэжээл амин дэмүүд хэрэгтэй байна вэ гэж асуух хэрэгтэй. Амин дэм хэрэглэх хоёр дүрэм байдаг. Нэгдүгээрт, ганцхан амин дэмтэй биш, цогц буюу хэд хэдэн амин дэмийн найрлагатайг сонгох хэрэгтэй. Эдгээр амин дэмүүд нэг нь нөгөөгийнхөө үр нөлөөг улам идэвхжүүлдэг. Хоёрдугаар дүрэм нь, нэг бүтээгдэхүүнийг урт хугацаанд хэрэглэ. Бид эмийг өвчнөө анагаах гэж уудаг бол амин дэмийг өвдөхгүйн тулд уудаг.

-Хоол тэжээлийн зохистой хэрэглээний талаар орчин үед ямар зөвлөмж өгч байна вэ?
-Тогтсон цагт бага багаар хоол идэж заншвал илүү сайн боловсорно, бие организм ч дасан зохицно. Хамгийн багадаа өдөрт дөрвөн удаа хоолловол илчлэгийг тэнцвэртэй хуваарилах боломж олгодог. Бага багаар олон дахин хооллосноор цөсний ялгаралт сайжирч, хоол боловсруулалт эрчимждэг. Хоолыг тайван нөхцөлд идэх шаардлагатай. Үүнээс гадна ус сайн уух хэрэгтэй. Хүссэн үедээ, тасалгааны температурт байсан ус уух нь их хэрэгтэй. Амьтны гаралтай өөх тос болон энгийн нүүрс усны хэрэглээг багасгах хэрэгтэй.

-Одоо таны зөвлөхөөр ажилладаг компанийн талаар сонирхъё. Herbalife-ын бүтээгдэхүүн эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?
-Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийн гол зорилго нь биеийн жингээ хэвийн хэмжээнд барихад зориулагдсан байдаг. Тухайлбал, Формула 1 коктейл нь уураг агуулсан, макро, микро шим тэжээлүүд, эслэг, ханаагүй тосны хүчлүүдийг агуулдаг. Гэхдээ илчлэг багатай, маш сайн, маш хурдан боловсордог. Зарим хүн би их ажилтай учир өглөөний хоол цайгаа уух зав гардаггүй гэж хэлдэг. Хүн тогтмол өглөөний хоол идэхгүй бол жилийн 4-7 кг жин нэмдэг гэсэн судалгаа бий. Харин Herbalife-ын бүтээгдэхүүн амттай, хурдан бэлэн болдог учир уучихаад ажилдаа явж болно. Манай бүтээгдэхүүнүүд дотор фито шим тэжээл агуулсан, хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг бүтээгдэхүүнүүд байдаг. Ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхтэй хурдан явуулахад нөлөөлдөг гэсэн үг. Хүн зөв хооллоход жин хасагддаг. Тэнцвэржүүлсэн орц найрлагатай, илчлэг багатай учир жин хасагдаж байгаа юм.

-Herbalife-ын бүтээгдэхүүнийг хэрэглэж байх үед жин хасагддаг. Хэрэглэхээ болиход эргээд жин нэмээд эхэлдэг гэх гомдол их байдаг юм билээ?
-Бүтээгдэхүүн үр дүнгүй бус тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх явцдаа давхар эрүүл зөв хооллолтын хэв маягийг өөртөө хэвшүүлэх ёстой юм. Бүтээгдэхүүн хэрэглэж байх явцдаа амьдралын хэв маягаа өөрчилж, өөртөө зөв хэвшил суулгаж чадсан бол бүтээгдэхүүн хэрэглэхээ больсон ч биеийн жингээ хадгалах боломжтой. Гол нь зөв хэв маяг, зөв хооллолтыг ойлгож сурсан уу гэдэгтэй хамааралтай юм.
-Цаг гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.