Hollywood Smile хямд өртгөөр хийлгэх боломжтой

3 months ago admin 0

Бага зардлаар, богино хугацаанд, ямар нэгэн өвдөлт зовиургүйгээр шүдээ Hollywood-ийн одуудынх шиг гялтганасан цагаан болгох боломжтой боллоо. Бид үйлчлүүлэгчиддээ “U Veneer” хийх эмчилгээг санал болгож байна. Үүдэн шүдний цоорол, өнгөний өөрчлөлт, паалан эмтрэх, шүд хоорондын зай гэх мэт зовиуруудыг цогцоор нь шийдэх болно.

“U-Veneer” нь богино хугацаанд, хямд зардлаар Hollywood Smile хийх эмчилгээний арга юм. Эмчилгээг хийхдээ шаазангийн хольцтой ломбоны материалаар шүдний паалангаас өөлж авалгүйгээр шүдэнд нүүрэвч хийх ба уг эмчилгээг хийх явцад үйлчлүүлэгчид ямар ч өвдөлт үүсэхгүй, мэдээ алдуулах шаардлагагүй болно.

Энэхүү эмчилгээний арга нь 2014 онд Австрали улсад нээгдсэн ба үүнээс хойш АНУ болон дэлхийн олон улс орны шүдний эмчилгээнд өргөн хэрэглэгдэж байгаа билээ. “U Veneer” нь бага өртгөөр богино хугацаанд хийгддэг, үйлчлүүлэгчид өвдөлт зовиур өгөхгүй зэрэг давуу талтай учраас маш богино хугацаанд олон улсын эрүүл мэндийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээ болж чадсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/prodent.mn/ пейж хуудаснаас аваарай.