Харласан суга, цавины арьсаа хэрхэн цайруулах вэ?

3 months ago admin 0

Эмэгтэйчүүд бид биеийн хэсгүүдээ, арьсаа аль болох зөөлөн булбарай, өнгөлөг, сайхан байлгахыг хүсдэг. Хамгийн түрүүнд ил гардаг хэсгүүд болох хүзүү, гар, хөлийн хэсгүүдээс гадна суга, цавины арьсандаа ихээхэн санаа зовдог. Суга цавины хэсгийн арьс нь зөөлхөн бөгөөд хөлрөмтгий байдаг нь байнгын арчилгаа шаардаж байдаг ба хэрвээ энэ арчилгаагаа сайн хийхгүй бол харлаж, өнгөө алдаж эхэлдэг энэ нь эмэгтэйчүүдэд зуны улиралд эсвэл баяр ёслол, хүлээн авалтын үеэр хүссэн даашинзаа өмсөхөд нь саад болж санаа зовоосон асуудлын нэгдүгээрт ордог байна. Мөн энэ хэсгийн арьсаа арчлахад төдийлөн сайн үр дүнд хүрдэггүй нь бас л тулгамдсан хэцүүхэн асуудал болдог билээ.Тэгвэл энэхүү эмзэг, хурдан харлаж өнгөө алддаг хэсгүүдээ хэрхэн гэрийн нөхцөлд үр дүнтэй өнгө оруулж, арчлах талаар танд сонирхуулъя.
Харласан суга цавины арьсаа цайруулах арга

Эхлээд бид танд энэхүү хурдан харлаж өнгөө алдахад хүргэдэг зүйлсийг анхааруулъя:
Нар салхинд хамгаалалтын тос түрхэлгүй явах
Усанд орсныхоо дараа арьсандаа тэжээл өгч, тослохгүй байх
Өөрт тохироогүй гүү сайхны бүтээгдэхүүн, биеийн тос хэрэглэх
Суганы янз бүрийн үнэр дарагчийг хэт их хэрэглэх
Удаан хөлстэй явах
Зориулалтын бус савангаар угаах
Өдөр бүр усанд орж, харласан хэсгээ бие угаагчаар үрж байх шаардлагатай.
Эрүүл зөв хооллож байх нь арьсны эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой.
Арьсаа хэт хуурайшихаас сэргийлж өдөрт аль болох их ус уух.
гэх мэт гадны нөлөөллөөс болж суга, цавины хэсгүүд ихэвчлэн харладаг.

Харин одоо энэ хэсгийн арьсаа цайруулах аргуудаас сонирхуулъя:
Төмс. Төмсний шүүсийг суганы харласан хэсэгт түрхэж ашиглана. Арьсны асуудалтай хэсэгт энэхүү аргыг хоёр долоо хоног хэрэглэсний дараа арьсанд хэрхэн өөрчлөлт гарахыг олж хараарай. Төмс нь харласан арьсыг цайруулах үйлчилгээтэй байдаг.
Хүнсний Сод. Содыг устай холино. Үүнийг шүршүүрт орсны дараа суганы харласан хэсэгт түрхээд хаттал нь хүлээнэ. Хатсаны дараа бүлээн усаар угааж арилгаарай.
Тос. Харлалтын эсрэг, цайруулах үйлчилгээтэй тэжээлийн тос аваад харласан хэсэгтээ нимгэн түрхээрэй.
Мэргэжлийн эмнэлэг. Эмэгтэйчүүд суганы харласан хэсгийг лазердуулдаг. Гэхдээ лазердуулахаар шийдсэн бол чадвартай гоо сайханчдыг сонгох нь чухал Учир нь суга гэмтэх магадлалтай юм.
Нимбэг. Айл бүрийн хөргөгчид байдаг нимбэг нь асар олон төрлийн ашигт чанартай. Энэ нь толбо бохирдлыг арилгах, эвгүй үнэр дарах, тураах, гэдэс дотор цэвэрлэх гэхчлэн олон чадвартай төдийгүй харласан хэсгийг ч цайруулах шидтэй юм. Нимбэгийг нь голоор нь зүсч, нэг талд нь элсэн чихэр асгаж, үүгээрээ харласан хэсгээ сайтар үрэх аж. Дараа нь 10 минут хүлээж, бүлээн усаар угааж зайлаарай. Та тус аргыг долоо хоногт нэг удаа хэрэглэснээр гайхалтай үр дүнг мэдрэх болно.
Тараг. Тараг нь арьсыг цайруулж, зөөлрүүлэх ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн юм. Үүнийг түрхэж хэрэглэснээр арьсны үхэжсэн хэсгээс салах аж. Харласан суга, цавь, өвдөг, тохойдоо тараг түрхэж, массаж хийж орхино. Харин 10-15 минутын дараа хатсан таргийг арилгаж бүлээн усаар угааж цэвэрлэх бөгөөд өдөрт 1-2 удаа таргаар массаж хийж байгаарай.
Алое. Энэ нь арьсыг цайруулаад зогсохгүй гүнд нь чийгшил өгч, дахин харлахгүй байх тал анхаардаг байна. Навчнаас нь гаргаж авсан шинэхэн алоёыг тохой, өвдөгөндөө түрхэж, 30 минут байлгана. Дараа нь усаар зайлж угаах бөгөөд өдөрт 2 ба түүнээс дээш удаа тус аргыг хэрэглэснээр хүссэн үр дүндээ богино хугацаанд хүрэх боломжтой.
Жүрж. Жүржийн хамгийн шим тэжээлтэй, амин дэмээр баялаг хэсэг нь хальсандаа байдаг. Иймд та жүржээ үрэгчээр үрж, хальсыг нь аваарай. 2 халбага жүржийн хальсыг сүү эсвэл тарагтай хольж, харласан хэсгүүддээ түрхэн, 20 минут байлгах ёстой. Мэдээж үүнийгээ бүлээн усаар зайлж, цэвэрлэх төдийгүй чийгшүүлэх тос түрхэж өгвөл зохимжтой. Харин та энэхүү аргыг долоо хоногтоо 1-2 удаа хэрэглэж байгаарай.
Улаан лооль. Тус жимс нь харласан хэсгийг цайруулахад хамгийн үр дүнтэй гэгддэг бөгөөд нарны хорт цацрагаас хамгаалж байдаг билээ. Улаан лоолийг голоор нь зүсч, хэрчин, асуудалтай хэсгээ сайтар үрж, хэсэг хугацааны дараа усаар зайлах хэрэгтэй. Та шүршүүрт орохоосоо өмнө улаан лоолийн цайруулах аргыг хэрэглэж хэвших хэрэгтэй. Мөн дотроосоо улаан лоолийн шүүсийг ууж хэрэглэх нь үр дүнг түргэсгэхэд чухал нөлөөг үзүүлнэ.
Цагаан будаа. Нэг аяга түүхий будааг нүдэж, нунтаглана. Үүндээ бага зэрэг сүү хийгээд нунтаг тумериктай хольж өгнө. Бэлтгэсэн зуурмагаа биедээ түрхэж, 30 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэх бөгөөд долоо хоногт 2-3 удаа тус аргыг хэрэгжүүлэхэд хангалттай.

Татуурга. Зориулалтын үс хусдаг татуургууд байдаг. Эдгээр татуурга нь арьсанд чийгшил өгч, харлалтыг багасгаж, үсны ургалтыг удаашруулдаг байна.

Арьс арчилгаа гэдэг анхаарал тавихгүй байх тусам санаа зовоосон асуудал болдог зүйл, харин өөртөө анхаарал тавьж арьсаа бага зэрэг эрхлүүлээд авахад алдах юу байна гэж? бүсгүйчүүд минь. Өөрийн арьсандаа таарсан зориулалтын бүтээгдэхүүн, хэрэгсэл хэрэглэж хэвших нь арьсаа зөв арчлахад тустай гол зүйл юм шүү.