Архинаас хайртай хүнээ гаргах амархан

1 week ago admin 0

Монголын эрэгтэйчүүд эхнэртээ гологддог болсон энэ цаг үед “архи” гэх ундаа ар гэрийн ноён нуруу, хайртай хүүхдийг нь өвчлүүлэх болсонтой 100 хувь хамааралтай. Архинд донтох өвчнийг дэлхий нийтээрээ дийлээгүй л байна. Чимээгүй тахал хэмээдэг энэхүү өвчин хэд хэдэн шаттайгаар явагддаг байна.

 

Архи хэрэглэж эхэлсэн хүн өөрт ойр байх хамаатан садан, найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсадтайгаа муудалцаж энэхүү “донтох өвчин” эхэлдэг. Таныг хэн нэгэн 1-2 удаа “архиа уухаа боль” гэж хэлж байсан бол та 1-р шатандаа явж байна. Харин та өөрийн хүсэлтээр гэртээ хонодоггүй, ууж байгааг чинь гэр бүлийнхэн чинь хүлээн “зөвшөөрсөн” байвал 2-р үе. Хэн ч хал палгүй өөрийнхөөрөө амьдрана гэж итгээд баяр болгоныг алгасалгүй тэмдэглэж, өөртөө баяр зохиож, “өнөөдөр уугаад л больёо” хэмээн бодож эхлэх үед тань 3- шатандаа орж хүндэрсэн байх болно. Үүнээс цааш “архаг архичин” гэсэн ганцхан зам л танд үлдэж байнагэсэн үг.

Та яаж архинаас гарах тухай бодож байгаа бол дараах хэд хэдэн арга байдгийг танилцуулая

Тусгай эм хэрэглэх: Энэ нь биеэнд орсон спиртлэг зүйлийг эсэргүүцдэг бөгөөд гурван сар хэрэглээд нэг курс болдог. Манайд аптекуудаар зарагддаг.
Архины эсрэг спираль: Энэ нь биед механикаар суулгадаг суулгац бөгөөд 80 хувийн архинаас “татгалзагч” болох магадлалтай. Маш олон хүн энэ аргаар архинаас гарсан байдаг.
Кодлох арга: Энэ нь тархины донтолт үүсгэх орчинд сэтгэл зүйгээр нөлөөлж мэдээллийг хаах бөгөөд сүүлийн үед харьцангуй өндөр үр дүнтэй арга болоод байгаа.arhi3_f9ad3ec22
Хэрэв таны ойр орчинд архинд “толгойгоо мэдүүлсэн” хэн нэгэн байгаа бол та дээрх гурван аргаас аль нэгийг нь сонгон эмчилгээнд хамруулж болно. “Хүний ертөнцөд махан биеийг олж төрөөд чөтгөрийн зоогт дурлаж өөрийн болон бусдын амьдралыг там болгогч архи” гэх идээнээс хол байх, хол байлгах арга бол заавал эмчилгээ хийлгэх юм. Ямар ч архинд донтсон хүн хэсэг зуур өөрийгөө татаж авах өнгө аяс бүхий үйлдэл гаргадаг бөгөөд үүнийг нь ажиглаж байгаад эмчилгээг нь эхлүүлэх нь чухал.

Та хэн нэгнийгээ ад үзэж “хараалыг үг” урсгах хэрэггүй. Энэ нь та ханиад хүрч байгаатай адил өвчин бөгөөд тархин дахь мэдээллийн нөлөө нь архинаас өөрийг бодохгүй болтлоо жижгэрдэг байна. Өвчтөнийг “гутаан доромжлох” нь улам архичин болгох замыг нь засч байгаа хэрэг.

Нэг үгээр танд харагдахгүй байгаа тархи гэх эрхтэн “саажилттай” болж байгаа юм. Та хэн нэгэн саажилттай хүнийг доромжилдоггүй шиг архинд донтсон өвчтөнийг мөн дайрч давшилж болохгүй. Сүүлийн үед дэлхий нийтээр архины эсрэг кодлох аргыг илүүд үзэж байгаа бөгөөд өвчтөнд өөрт нь ойлгуулах замаар хийгддэг энэ эмчилгээ үр дүн илүү өндөртэй байдаг аж.

Тиймээс таны ойр хавьд ийм өвчтөн байгаа бол түүнийг буруутгахаасаа өмнө код, спираль, эм зэрэг тохирсон эмчилгээнд хамруулах нь зүйтэй юм.