Шарх эдгээх электрон арьс

3 months ago admin 0

Олон улсын эрдэмтэд бүх төрлийн шарх сорвийг эдгээдэг электрон арьс зохион бүтээснээ мэдээллээ. Үсний ширхгээс нимгэн уг арьсанд бичил мэдрэгчүүд суулгасан гэнэ. Ингэснээр наалдамхай бодис хэрэглэхгүйгээр электроныг арьсанд тогтоох юм байна.

Электрон арьсыг гэмтэж, бэртсэн хэсэгт тавихад 1-7 хоногийн дотор эдгэрдгийг туршилтаар баталсан бөгөөд цаашид тархины долгион, булчингийн хөдөлгөөн зэргийг хянах, эмчлэхэд ашиглана хэмээн “Science” сэтгүүлд бичжээ. “Уг электрон арьс наадаг шивээстэй төстэй. Үүнээс гадна биеийн эд эсийг электронтой холбож чадсанаараа давуу талтай” гэж Иллинойсын их сургуулийн доктор Жон Рожерс ярьжээ