Арьсны доор нь 20 жил “амьдарсан” батгыг шахаж гаргажээ

1 week ago admin 0

Канад эр олон жилийн турш тээсэн батгаа шахаж гаргажээ. Түүнийг Лаос яваад ирсний дараа хүзүүний арьсны доор нь батга гарсан байна. Өөрийгөө Энди Пепперс хэмээсэн тэрбээр арьсныхаа доор 20 жил “амьдарсан” батгыг шахаж байгаа бичлэгээ “YouTube”-д байрлуулжээ. “Daily Mail”-д илгээсэн тайлбартаа Энди “Бага зэрэг хэмжээтэй байсан болохоор төдийлөн ач холбогдол өгөөгүй. Сүүлийн жилүүдэд хэмжээ нь томорсон тул шахаж гаргахаас өөр арга байгаагүй” гэжээ. Түүний батгыг эхнэр нь шахаж гаргасан байна. Ингэхдээ хоёр гурван долоо хоногийн хугацаанд ариутгасан зүгээр батгыг хэд хэд цоолж, бага багаар шахсан аж.