Япон улсад дадлагажигч ажилуулна

3 months ago admin 0

 

Япон улсын Осака мужийн Изюмисано хотод Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид албан томилолтоор ажиллажээ.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх Захиргааны дарга Д.Мөнхцог, орон нутгийн удирдлагыг төлөөлж Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбат нар ажилласан байна.

Тэд Изюмисано хотын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон бөгөөд энэ үеэр Изюмисано хот болон Төв аймаг хоёр өөрсдийн нутаг дэвсгэр дээр Олон улсын Нисэх буудал байрлаж үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй талаа түшиглэж, хамтын ажиллагааг явуулахаар “Санамж бичиг”-ийг үзэглэжээ. Энэ хүрээнд төлөөлөгчид тус хотын нутаг дэвсгэрт байрладаг олон улсын “Кансай” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсан байна.

Төлөөлөгчид Монгол улсаас Осака хотод суугаа Ерөнхий консул Д.Дэлгэрцогттой  уулзаж Изюмисано хоттой хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, мөн Изюмисано хотын дарга Хироясу Чиёмацутай хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж.

Энэ үеэр Төв аймгаас Изюмисано хотод Олон улсын нисэх буудал, зочид буудал, Хөдөө аж ахуйн салбарт дадлагажигч ажилчин ажиллуулах тухай ярилцан тохирсон бөгөөд Япон улсад дадлагажигч ажиллуулахаар болжээ. Ингэснээр өөрийн ажиллах салбар чиглэлээр шинэ дэвшилтэт арга ажиллагаанд дадлагажих, өндөр хөгжилтэй оронд ашиглагддаг техник технологитой ажиллах, цаг баримтлах, нягт нямбай хариуцлагатай байх зэрэгт суралцах аж.

Япон улсын Тоттори муж, Изюмисано хотод дадлагажигч ажилтан ажиллуулах саналыг саналыг нааштайгаар хүлээн авсан бөгөөд цаашид энэ ажлыг улам өргөжүүлэхээр зорьжээ.

Н.Заяа