Зүү тавихаар ходоод өлсөхгүй, хоолны дуршилгүй, кодлогдсон юм шиг л болдог

2 months ago admin 0

Эмэгтэйчүүдийн мөнхийн хүсэл болсон гоолиг, эрүүл сайхан биеийг бэлэглэдэг “Ханбатгүн” эмнэлгийн захирал, анагаах ухааны магистр, зүү төөнүүр болон сэргээн засах эмчилгээ, уламжлалт анагаах ухааны их эмч С.Булгантай “Соронз” сэтгүүлийнхэн ярилцжээ. Зүү эмчилгээгээр турах болон үргүйдлийг ч эмчилж болдог боломжийн талаар зөвлөсөн С.Булган эмчийн ярилцлага сонирхолтой санагдлаа.

 

-Та сэргээн засал, зүү төөнүүрийн эмчилгээ хийгээд хэр удаж байна, Хаана мэргэшив, эмнэлгийн үйл ажиллагааны талаараа яриач?

-Би Анагаахын дээд сургуулийн уламжлалт анагаахын эмчээр суралцаж төгсөөд Польшид 3-н жил ажилласан. Дараа нь Хятадад мэргэжил дээшлүүлж, Японд ажиллаж байгаад сүүлд Монголд ирээд эмнэлгээ байгуулсан. Сэргээн засах эмчилгээ гэхээр дасгал, хөдөлгөөн, фиэик эмчилгээ явагдана. Дээрээс нь уламжлалт анагаахын эмчилгээ хийгддэг.

-Хүмүүс нэг үеэ бодвол уламжлалт эмчилгээний арга барилыг илүүд үзэх болсон. Тэр тусмаа зүүгээр тураана гэхээр маш сонирхолтой санагдаж байна. Эмчилгээ гэж хэлж болох уу?

-Зүүгээр тураах бол эмчилгээ. Хоолны дэглэм барина. Зүүний гол үйлчилгээ нь ходоод унтуулж, биеийн илүүдэл өөхийг задлан хоногийн энергийн хэрэгцээнд хувиргаж өгөх үйл явц. Тэгэхээр зүү тавихаар ходоод өлсөхгүй, хоолны дуршилгүй, кодлогдсон юм шиг л болдог. Шингэн юмаа сайн уугаад бага хэмжээгээр хоол сойно. Гэхдээ өлсөхгүй. Гурван хоног цагаан идээ хэрэглээд араас нь давсгүй хоол идэхийг зөвлөдөг. Эмчилгээний явцад бие, чихэнд хавсарч зүү тавина. Биен дээр тавьж байгаа зүү ходоод гэдэс амраах өөх задлах үүрэгтэй. Үүнээс гадна дотор эрхтэн эрүүлжин, өндгөвчний үйл ажиллагаа дэмжигддэг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна. Харин чихэнд давхар зүү тавьснаар рефлексийн зооноор хоолны дуршилгүй болгох үүрэгтэй. 10-н удаа явж байж нэг курс эмчилгээ болдог. Дараагийн удаа хувь хүний сонголтоос үргэлжлүүлэх эсэхээ шийдэж болно. Ямар нэгэн эсрэг заалт байхгүй. Гэхдээ элэг ходоод, дотор эрхтний хавдартай хүнд тавихгүй. Хамгийн гол нь эмчээс зөвлөгөө авч байж дэглэмийн дагуу явагддаг эмчилгээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Зүүгээр тураах эмчилгээгээр өндгөвчний үйл ажиллагааг дэмждэг тул биений юм өвдөлттэй, их, бага ирэх, толгой эргэх зэрэг эмгэгүүд эмчлэгдэх боломжтой. Нэмж хэлэхэд мацаг барьж болно. Барих ч хэрэгтэй. Гэхдээ дураараа мацаг бариад байвал цөс зогсонгишиж цөсний чулуутай болох магадлалтай. Харин зүү тавиулж хоолыг нь зохицуулснаар ходоод гэдэсний шүүрэл ялгарахгүй болж, амрааж байна гэсэн үг. Зүү эмчилгээ хийлгэхээр 10 хоногийн дараа хоолны хамааралгүй болдог. Цагаан идээ хэрэглэснээр ходоод гэдэсний хананд өнгөр тогтооно. Тэгэхээр ходоодны шүүрэл ялгарахгүй, мөн эрүүлжинэ. Махан хоолны хамаг уургийн задрал бүтээгдэхүүнийг биеэс алга болгож байна гэсэн үг.

-Мэдээж 10-н жилийн хугацаанд олон л хүнийг эмчилсэн байх. Хамгийн их жин хассан тохиолдол хэд байв ?

-Тухайн хүнээс л шалтгаална. Гэхдээ эрэгтэйчүүд илүү их жин хасдаг талтай. Манайд 10 хоногийн курс эмчилгээгээр 12кг турж байсан тохиолдол ч бий. Ер нь хурдан жин хаях гэхээсээ илүү эрүүлжих, цаашдаа амьдралын зөв хэв маягт дасгах тал дээр голчлон ажиллаж байна. Хүсвэл хавсраад хөдөлгөөн хийж болно. Гэхдээ эмчилгээний дараа дэглэмээ барилгүй хоол хүнсийг ихээр хэрэглэвэл ходоод сунадаг, агшдаг эрхтэн учраас буцаад л хоолны хамааралтай болно. Тэрнээс бусад турах арга шиг эргээд огцом жин нэмдэггүй. Хүмүүс хамгийн түрүүнд өвдөх үү гэж асуудаг. Өвдөлт нь харьцангуй гайгүй ш дээ. Тавиулаад үзэхээр мэдэгдэнэ. Дээр үеийнх шиг зүүг өвтгөж тавьдаг үе өнгөрсөн. Техник нь өөр болсон. Эмчилгээ болгондоо нэг удаагийн солонгос зүү ашигладаг болохоор эрсдлээс айх шаардлагагүй.

-Зүү, төөнүүрийн эмчилгээ гэхээр хүйтэн нойтон зүйлд хүрэлгүй, салхи ч үзэхгүй гам барих хэрэгтэй гэдэг?

-Би гам барь гэж зөвлөдөггүй. Зүү эмчилгээ гам барьдаг эмчилгээ биш. Ердийн дэглэм сахиж болно. Усанд орно. Тархи толгойгоо угаана, яах ч үгүй.

-5,6-н жил эмнэлгээр явсан хэрнээ хүүхэдтэй болж чадаагүй хүмүүс танай эмнэлэгт зүү эмчилгээнд яваад үр дүнд хүрч, үр хүүхэдтэй ч болсон талаар нэлээн сонсож байсан?

-Үргүйдлийн эмчилгээнд хамрагдаж байгаа хосууд маань шантрахгүй халшрахгүй явах хэрэгтэй. Хуваарьтай хугацаандаа сар болгон үзүүлэх ёстой. Үргүйдэлийн эмчилгээ маш хурдан үр дүнгээ үзнэ гэж байхгүй. Эхлээд өөрийг нь засна. Өөрөө асуудалгүй хэрнээ жирэмслэхгүй байвал нөхрийг нь шалгана. Тэгж оношилж байтал хаанаа алдаа байгаа нь тогтоогдоно. Эхлээд өндгөвч хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана, дараа нь умайг үр тогтсон өндгөн эс хүлээж авахад бэлдэнэ. Тэгээд жирэмслэхгүй бол үрийн хоолой шалгана гээд л хэд хэдэн шатлалтай эмчилгээ байдаг. Эм тарианд дарагдахгүй зүйлс физик эмчилгээгээр засагдах боломжтой. Өндгөвчний үйл ажиллагааг дэмжсэн зүү төөнүүр, уламжлалт эмчилгээний аргууд үргүйдлийн эмчилгээнд өндөр үр дүнтэй байгаа. Үүнд эмчилгээ хоорондын комбинац хийх, эмчийн ур чадвар маш чухал.

-Төрсөн эмэгтэйчүүд үтрээ чангалах аргын талаар нэлээд сонирхдог. Төрөөгүй мэт мэдрэмжийг төрүүлэхүйц болгох эмчилгээний талаар сонирхсон уншигчдад маань энэ талаархи мэдээллийг өгөөч?

-Маш их судалгаа хийж нэвтрүүлсэн уг эмчилгээгээ хийж эхлээд 4-н жил болж. Үнэхээр үр дүнтэй эмчилгээ. “Монос” аппаратыг нь оруулж ирдэг болсон байна лээ. Эмчилгээний гол үйлчилгээ нь үтрээ чангалах, давсаг чангалах, шээс задгайрахыг эмчлэхээс гадна, цагаан мах эргэх эмгэгт маш сайн. Аарцгийн доод ёроолын булчингуудыг чангалах үүрэгтэй. Хувь хүнийхээ онцлогоос хамаараад зүүтэй хавсарна. Өндгөвчийг маш сайн дэмждэг. Жирэмсэн болохгүй, цэвэрших гээд байгаа эмэгтэйчүүдэд сайнаас гадна, жирэмслэлтэнд савыг бэлдэж өгдөг. Савны доторх хана зузааруулах олон давуу талтай. Нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд хэрэглэж болно. Үр дүн эрс мэдрэгддэг. Хамгийн аюулгүй болоод үргэлж хэрэглэх боломжтой арга. Лазерийн арга гэхэд л зургаан сарын дараа эргээд сулраад ахиад хийлгэх шаардлага гарна. Гэтэл энэ эмчилгээ байнга хэрэглэгддэг. Европт төрсөн эмэгтэй бүрт үтрээ агшаах зорилгоор энэхүү эмчилгээг зөвлөдөг. Европчууд хүнийг хүнээр нь сэргээн засч байхад Азиуд хайчлаад оёхоо л урьтал болгодог. Үтрээ багасгах мэс ажилбар хийлгээд өөрөө ямар ч бэлгийн таашаал мэдрэхээ больсон тохиолдол олон шүү дээ. Тэгэхээр ямар асуудалтай байгаагаа мэдээд, мэргэжлийн хүнд нь хандах хэрэгтэй. Уг аппратыг бэлгийн замын өвчин, үрэвсэл, хавдаргүй бүх хүн хэрэглэж болно.

Ярилцсанд баярлалаа.