Топ компаниудад яг одоо зарлагдсан нээлттэй ажлын байрууд

1 week ago admin 0

Монголын томоохон компаниуд дараахь ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-нэг ажлын байрны санал

-Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгчийн нээлттэй ажлын байранд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн 204 тоот өрөөнд сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

“Оюутолгой” ХХК-нэг ажлын байрны санал

-“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг, Уурхайн дэд бүтцийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Дөрөвдүгээр сарын 1-ны өдөр хүртэл материал хүлээж авна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

“Говь”-хоёр ажлын байрны санал

“Говь” ХК-ийн 1,600 гаруй ажилтан монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах үйлсэд нэгдэж, нэг баг болон ажиллаж байна. Тус компани 2018 онд 100 хувь ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд №1 болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогоор Нэхмэлийн технологич инженер, Худалдааны зөвлөхийн орон тоонд ажлын байрны санал нээлттэй зарлаад байгаа юм. Материалыг гуравдугаар сарын 31 хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

“М-Си-Эс” групп-67 ажлын байрны санал

-Маркетинг/ Борлуулалт (11)

– Санхүү/ Хангамж (8)

-Мэдээллийн технологи/ Харилцаа холбоо (7)

– Инженер техник/ Инженеринг (22)

-Үйлчилгээ (2)

-Хууль, эрх зүй (2)

– Хүний нөөц/ Захиргаа (6)

-Үйлдвэрлэл/ Түгээлт/ Тээвэр

-Эрүүл мэнд (9)

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай

“Unitel” групп- 12 ажлын байрны санал

-Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч-1

-Вэб програмист-1

-Радио сүлжээ ашиглалтын инженер-1

-Дамжуулах сүлжээний инженер-1

-Суурилуулалтын инженер-1

-Олон нийттэй харилцах мэргэжилтэн-1

-Судалгаа хөгжүүлэлтийн мэргэжилтэн-1

-Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн-1

-Бизнес төлөвлөлт, маркетинг-1

-Сургалтын мэргэжилтэн-1

-Санхүүгийн шинжээч, Санхүү, хангамж-2

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.