Facebook хүний тархинд яг кокаин шиг нөлөөлдөг

1 week ago admin 0

АНУ-ын Калифорний их сургуулийн профессорОфир Турел тэргүүтэй эрдэмтэд туршилт явуулсны дүнд ” Facebook-т удаан сууж, тасралтгүй харьцсаар байх нь хүний уураг тархинд кокаин шиг нөлөөлж, хамааралтай болгодог” гэж нотолжээ. Хар тамхи хэрэглэх ба нийгмийн сүлжээнд “суух”-ыг хооронд нь харьцуулахад ялгаатай гэхээсээ ижил төстэй тал нь олон байсан гэнэ.

 

Шинжлэх ухааны энэ туршилтын үеэр оюутнууд хэрхэн харах мэдрэмжийг цочроогчдод хариу үзүүлж байгааг судалжээ. Тэдгээр зургийн дотор мөн Facebook-той холбоотой материал ч байсан аж. Гэтэл чухам Facebook-н дүр зургууд тархины миндаль ба судалт биеийг өдөөж байв, яг л кокаин хэрэглэсэн мэт. Дээр нь хэт өдөөмтгий болж, “тоормозлох” явц доголддогийг эрдэмтэд нотолжээ.

“Гэтэл хүмүүс өндөр технологийн золиос болж байгаа хүмүүсээс илүү хар тамхичдад илүү хатуу, харгис хандаж байна” гэж профессор Офир Турел шүүмжлэв. Мэдээж, эрдэмтэн Турел “Хамааралтай болдог нь үнэн, гэхдээ түүнийг эмчлэх арга бий” хэмээжээ. Энэ талаарх материалыг “Psychological Reports: Disability and Trauma”-аас уншаарай.