Балжидмаа мөрөөдлөө биелүүлжээ

1 week ago admin 0

“MNTM” шоунд оролцож карьераа чамгүй өндөрт өргөөд авсан нэгэн бол загвар өмсөгч Ю.Балжидмаа. “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгт оролцох нууцхан мөрөөдөлтэй явсан тэрээр мөрөөдлөө биелүүлжээ. Нэвтрүүлэгт оролцож хамгийн ааш муутай гэгдээд буй тогооч Эрдэнэхүүд загнуулахыг хүссэн тэрээр чухам хэн гэдэг ахлах тогоочийн заавраар даалгавар биелүүлсэн нь одоогоор нууц хэвээр байна. Харин түүний өрсөлдөгч хэнд ч захирагдах дургүй “Буян”-ын хэмээх тодотголтой Жаргалсайхан ажээ. Тэдний оролцсон дугаар тун ч сонирхолтой болсон нь мэдээж. Загвар өмсөгч Балжидмаа энэ тухай” Ахлах тогоочийн Заавраар 4.22-ны Ням гарагт 18:30 минутаас гарна аа. Битүү айсаар байгаад л таарсан өрсөлдөгчөөсөө” хэмээжээ бөгөөд хүссэн зүйл хүзүүгээр гэдэгчлэн Балжидмаад тун ч хүнд байсан бололтой. Тус нэвтрүүгийн хоёрдугаар улирал ийн эхэлж байгаа бөгөөд эхний дугаарын салхийг хагалсан ширүүхэн өрсөлдөөнийг ирэх Ням гарагт үзэх боломжтой ажээ