Өөрсдийгөө битгий өмөөр

1 week ago admin 0

Яг үнэнг хэлэхэд Герман эмэгтэйн хэлдэг үнэн зүйл шүү. Өөрсдийгөө битгий өмөөр. Бүгд биш ч тодорхой хэсэг нь асуудалтай. Бид л хэлж ярьдаггүй болохоос. Улаанбаатар хотод гудамжинд явж байхад ар өврөөс элдэв гаж үгээр хэлэх, хормой хот сөхөх, хөх бөгс барих, замын хажуугаар явж байхад машинтай залуус орилолдож элдвээр доромжлох за тэгээд өсвөр үеийн хүүхдүүд олуулаа явж байхтай нь таарвал ёстой нэг доромжлуулна тийм хүүхдүүд харахаараа бараг холуур замаа өөрчилдөг шдээ.

 

Ганц би ч биш бүх охид бүсгүйчүүд энэ зүйлд өртдөг. Байдаг л зүйл шиг л явдаг. Одоо бол улам л аймшигтай болж байгаа. Орой үдэш бол ганцаараа явах юм бол бараг л чирүүлнэ гэж бодоод хамраа ч цухуйлагадаггүй. Та нарын хайртай дотны эмэгтэйчүүд иймэрхүү халдалгад өртөж айдастай бухимдалтай амьдардаг шүү дээ. Бид яг ямар нийгэмд амьдраад ямар орчинд үр хүүхдээ өсгөөд хүмүүжүүлээд хэн болгоод байгааг бодох л хэрэгтэй, бас өөрчлөх хэрэгтэй дээ. Биднийг хүүхэд байхад л үнэхээр айдасгүй тайван сайхан байж дээ.

Уг нь бид чинь цөөхүүлэхнээ жаахан өөрчлөлт л хийхэд л сайн сайхан болоод явчих л юм бгаан. Сайхан цаг ирэх байлгүй дээ. Итгээд л найдаад л сууж байгаа шдээ. Удирдагч нараа л зөв сонгочих хэрэгтэй. Хүн болгон ажилтай дутагдах гачигдах зүйлгүй болоод ирэхлээр ёс суртахуун зан харьцаа боловсрол гээд л хөгжихөд цэцэглээд ирэх л байх. Одоо бол дэндүү ядуу бухимдуу байгаад амьдраад илүүг сэтгэж хөгжиж чадахгүй бараг араатан шинжтэй байгаад л байна…