Герман бүсгүй Анне Вествордз “ Монголын аймшиг” гэсэн өгүүлэл блогтоо бичжээ

3 months ago admin 0

Сайн байна уу гэж ч хэлэхгүйгээр “секс?” хэлж, гар хөлөөрөө зааж, дохиж үзүүлдэг аймшигтай Монголчуудтай таарснаа ганцаараа дугуйгаар аялагч Герман бүсгүй Анне Вествордз блогтоо бичжээ

 

Мэдээж тэр бүсгүй үгүй гэж хариулахад тэр эрэгтэй хүмүүс үнэхээрийн их гайхсан царай гаргаж байсан бололтой. Энэ эмэгтэй хотоос гараад л төв аймгийн нутаг дэвсгэрээр дайран гарах үеэсээ л бэлгийн халдлагад өртөж эхэлсэн бололтой.

12 настай хөвгүүнээс 60 хүртэл насны малчин, суурин амьдралтай янз бүрийн хүн л түүнээс секс гэж асууж, унтахыг оролдож байсан гэнээ. Дэлгүүрээс ус авахад худалдагч нь, Увсын гэр гуанзад хоол идэх үеэр, сумын төвөөр дайраад гарахад, хээр хонож байхад нь есөн шидийн Монголчууд түүн дээр ирж, бүгд л тэр үгийг тот шиг давтаж хэлж байсан гэжээ.

Эхлээд хотын ойролцоо, Төв аймагт болохоор ингэж байна гэж бодож байсан ч, Төв аймгаас Увс хүртэл бүх аймагт ингэж үйлээ үзэж, хар дарсан өдрүүдийг өнгөрөөсөн гэнээ.

Тэр эмэгтэйн бичсэн “ Монголын аймшиг” гэсэн өгүүлэлд “ Увс аймгийн залуучууд миний гуя, хөхийг шууд барьж, тэмтэрч байсан, усны саваа дүүргэх гээд зогсож байхад хоёр хөлний завсар гараа оруулан базах жишээний.Би дэлхийн 50 гаруй улсаар аялж байсан, гэхдээ хэзээ Монголд болж байсан шиг явдал гараагүй. Хүмүүс Исламын орнуудад эмэгтэй хүн аялахад их хэцүү гэж ярьдаг ч, миний аялсан Исламын 7 улсад надад хүндэтгэлтэй хандаж байсан.

Монгол улс Буддийн шашинтай, гэхдээ дээрэнгүй шовинист үзэл, сексизм буюу хүйсээр ялгаварлах үзэл дээр зэргийн газар авсан газар. Энэ улсын нийгэм үнэндээ дампуурсан газар, бүр жаахан хөвгүүдэд эмэгтэйчүүдийг дайрч, доромжлох нь хэвийн гэж заадаг. Монгол бол ужиг өвчтэй өвчтөн” гэжээ.

Бид уг нь амгалан тайван, сайхан орон гэсэн имижтэй байсан, гэхдээ даравч, далдайна, булавч бултайна гэдгээр дэлхий дахинд ингэж шившгээ дэлгэх цаг нь ирсэн бололтой. Монголчууд минь ээ ёс суртахуунтай, хүн чанартай байгаач ээ.

Энэ дэлхий дээр зөвхөн идэх, уух, наргих цэнгэх, хулгайлах, луйвардах гэж ирдэггүй юм шүү дээ.

SOURCE: uptown.mn
Англи хэлээр эх сурвалж: annewestwards.com/2016/10/the-dark-side-of-mongolia/